Төрөл: дорнын гардан тулаан
Найруулагч: Ло Вэй
Кино зохиол: Брюс Ли, Ло Вэй
Гол дүрд: Брюс Ли, Чоу Мей
Кино компани: Golden Harvest
Хугацаа: 115 мин
Орон: Гонконг
Он: 1971
1971 онд бүтээгдсэн “Том босс” кино нь Америкт “Ширүүн нудраганууд” гэсэн нэрээрээ үзэгчдийн танил болсон. Харин энэ киног “Ширүүн нудрага” гэсэн кинотой нь андаарч ойлгож болохгүй юм. Энэ нь Брюс Лигийн гол дүр бүтээсэн анхны бүрэн хэмжээний кино билээ. Нээлтээ хийснээс хойш эхний 19 өдрийн дараа гэхэд кино нь 3.5 сая хонг-конг долларын ашиг олсон бол сүүлдээ Хятад, Рим, Бейрут болон Буэнос-Айрест амжилтуудыг дараалан эвджээ.
…Хятадын Гуандунаас Чен хэмээх залуу гэр бүлийн хамт Таиландад амьдрахаар ирнэ. Тэнд залуу маань ахынхаа туслалцаатай мөс бэлтгэх нутгийн нэгэн үйлдвэрт ажилд ордог. Гэтэл уг үйлдвэр нь мөсөн дотроо хар тамх нуун худалддаг үйл ажиллагааг нууцаар явуулдаг байжээ. Ингээд үйлдвэрийг удирддаг гэмт хэрэгтэнүүд Чений хоёр ахад хамтран ажиллах саналыг тавиад хэрвээ зөвшөөрөхгүй бол ална хэмээн сүрдүүлнэ. Үйлдвэрийн дарга гэх Хсяо Ми гэгч нь гэнэт сураггүй алга болсон хүмүүсийг эрж хайж байгаа дүр эсгэн сүйд болно. Энэ үеэр че болон түүний бас нэг ах нь уг газарт ямар нэгэн юм болоод байгааг гадарлаж эхэлдэг. Саналаас татгалзсан хэмээн ах нарыг нь гэмт этгээдүүд алсан байлаа. Тэд Чений үйлдлийг зогсоохын тулд түүнийг баригадын дарга болгоё хэмээн согтсон үед нь өөрсдийн талд оруулан зөвшөөрүүлээд авчээ. Харин нэгэн биеэ үнэлэгч эмэгтэй Ченд бүх үнэнийг ярьж өгнө. Ингээд бүхнийг мэдэх болсон залуу үйлдвэрт нэвтрэн мөсөн дотор хийн хөлдөөсөн ах нарынхаа цогцосыг олдог. Тэр үед ширүүхэн зодоон болох бөгөөд мафийн толгойлогчийн хүүгийн удирддаг гэмт хэрэгтнүүдийг Чен яллаа. Гэтэл гэртээ эргэн иртэл гэр бүлийнх бүх хүнийг хөнөөсөн байдаг. өшөө авах хорсолдоо автсан тэрээр мафийн гол толгойлогчийн гэрт ирэхэд тэнд маш олон хамгаалагчид байх аж. Ийнхүү киноны төгсгөлд залуу тэдэнтэй нэг бүрчлэн тулалдана. Гэр бүл болон ах нарынхаа өшөө авсан тэрээр эцэстээ уг газарт ирсэн цагдаагийнханд бууж өгснөөр кино өндөрлөнө.
Дүрүүдэд:
• Брюс Ли — Чен чао-ан
• Мария И — Чао Мэй
• Джеймс Тьен — Хсю Чьен
• Ин-Че Ан — Хсяо Ми («Том Босс»)
• Малалене — Мисс Уман
• Тони Лью — Хсяо Чун
• Кун Ли — А Кун
• Сан Чин — Хуа Се
• Чиа Чин Ту — ах
Брюс Ли /Bruce Lee. хятад-李振藩/
Жинхэнэ нэр: Ли Чжэньфань
Төрсөн өдөр: 1940.11.27
Төрсөн газар: Сан-Франциско. АНУ
Нас барсан өдөр: 1973.07.20
Нас барсан газар: Хонг Конг
Харьяалал: АНУ-ын иргэн
Мэргэжил: тамирчин, кино жүжигчин
Дорнын гардан тулааны урлагийн нэрт мастер, америк,хонг-конгийн кино жүжигчин, философич мөн кино найруулагч, продюсер Брюс Лигийн хүүхэд насны нэр нь Ли Сяолун. Харин насанд хүрсэн хойно нь Чжэньфань гэдэг байжээ. Хүүхэд наснаасаа кинонд тоглосон тэрээр 36 бүтээлд дүрээ мөнхөлжээ. Брюс бол байгалиас заяасан маш хурдан хөдөлгөөнтэй, өөрийн биеэ төгс удирдаж чаддаг гоц хүн байв. XX зууны дунд хагас гэхэд түүний тулааны урлагийн гайхамшигийг барууныхан шүтэн биширдэг болоод байлаа. Түүний намтар түүхийн талаар дэлхий дээр 30 орчим кино байдаг нь бас нэгэн том амжилтыг тогтоосон билээ.
1940.11.21-нд Сан-Францискод тоглолтоо хийж байсан хятадын кантон дуурийн жүжигчин Ли Хой Чен болон түүний эхнэр Грейс Ли нарын гэр бүлд нэгэн хүү төрсөн нь хожмын гардан тулааны хаан хэмээгдэх Брюс байжээ. Тэрээр хүүхэд байхаасаа Хонг-Конгод кинод тоглодог болжээ. Ингэхдээ гудамжны хулиган болон хэцүү зан ааштай хүүгийн дүрийг ихэвчлэн бүтээдэг байлаа. Үүнийхээ зэрэгцээ дорнын гардан тулааны урлагаар хичээллэнэ. Гэхдээ нэг удаа Хонг-Конгод болсон бүжгийн тэмцээнд оролцон ча ча ча бүжгийн төрөлд аварга болж байсан гэдэг. Тэр үеэс л ушу болон гун-фугээр тасралтгүй хичээлээх болов. Төрөлхийн маш авьяас чадвартай тэрээр нэг удаагийн хүнд хөдөлгөөнийг ердөө гурван өдрийн дотор л уйгагүй бэлтгэснээр өөрийн болгож авдаг байжээ. Ингэснээр Брюс тайцзицюань гэх нэгэн төрлийн тулааны техникийг ч бий болгов. Кунг-фу дотроо түүний баримталдаг стил нь вин чун байлаа. үүнийг тэрээр Гон-Конгийн Ип Мана хэмээх мастераас сурчээ. өөрөө ямар нэгэн хэмжээгээр зэвэгтэй ч зэвсэггүй хүний өөдөөс улаан гараараа үзэлцэх. Зэвсэгээс Брюс нунтякийг хэрэглэх дуртай байсан аж. Харин хэсэг хугацааны дараа тэрээр жюдо, жуи-жицу болон боксийг сонирхож тэдгээрээр давхар хичээллэх болов. Ингээд олон төрлийн гар тулаанаар зэрэг хичээллэж байсан мастер маань удаагүй байтал кунг-фугийн шинэ урсгал болох жит кун-дог бий болгосон билээ.
19-тэйдөө Брюс Ли америкийн иргэн гэдэг утгаараа төрсөн нутгаа зорьж Сан-Франциско дараа нь Сиэтл нэг хэсэг амьдарч, ажиллаж байсан юм. Тэнд тэр Эдиссоны техникийн сургуулийг төгсөж дараа нь Вашингтоны Их сургуульд элсэн оржээ. Оюутан байхдаа /1964он/ ирээдүйн эхнэр Линда Ли Кэдвеллтэй танилцжээ. Удалгүй Брэндон /1965-1993/ болон Шэннон /1969/ гэдэг хоёр хүүтэй ч болж.
Брюс ажиллаж бас сурахын зэрэгцээ АНУ-ын үзэгчдэд зориулан гардан туланы урлагийн талар ТВ-ийн цуврал нэвтрүүлэг хийж эхэлсэн байна. Ингэснээр тэр энэ тивд улам нэр алдартай болсон бөгөөд Америкийн НБА-гийн шилдэг тоглогч Карим Абдул Жаббар ч шавь оржээ. /тэд хожим үхлийн тоглоом кинонд хамтран тоглодог/. Харин найз нөхдийнхөө зөвлөснөөр байгуулсан жит кун-догийн сургуулийн үйл ажиллагаа нь ч улам идэвхжин өсвөр насныхан энэ туланы урлагаар сонирхон хичээллэж эхэлсэн байна. Ингэхдээ Брюс Лигийн хувийн хичээл нь тухайн нэг цагт 275 ам.доллар байсан гэдэг. Хэдийгээр хөрөнгө, санхүү түүнд хангалттай байсан ч кинонд тоглох эсвэл хийх нь түүнд маш хүндрэлтэй байсан аж. Ингээд америктаа асар ихээр “гомдсон” тэрээр 1971 онд Гонк-Конг дахь гэртээ эргэн иржээ.
Тухайн үед Гонк-Конгод «Golden Harvest» хэмээх кино студи үүд хаалгаа нээж байлаа. Брюс шууд л босс Рэймонда Чоутой нь уулзан “Том Босс” хэмээх киноны гол дүрийг өөрт нь өгөхийг санал болгожээ. Хэтэрхий их тулаантай болчихлоо гэхээс босс айж байлаа. Гэтэл эргэлзээ хэсэг хугацааны дараа алга болж кмино жинхэнэ нэр алдарыг тэдэнд авчирч эхлэв. Брюс гардан тулааны урлагийг харуулсан тулаанд кинонд тэр үед л эргэлт гаргасан гэхэд болно. Эхэндээ азийг байлдаг дагуулж байсан түүний тоглосон киэо хэсэг хугацааны дараа дэлхий нийтийг алмайруулж орхив. Хүчтэй, хурдтай хөдөлгөөн, цохилт өмнө хэзээ ч ийнхүү кино урлагийн түүхэнд дэлгцнээ гарч байсангүй. Үүнд амташсан реймонд дараагийн “Луу эргэж ирсэн” хэмээх киногоо ч түүнд өглөө. Ингэсний дараа Ли тудааны урлаг болон кино дэлгэцийн төгс-од боллоо… Гэхдээ Брюс цаг үргэлж хичээллэдэг байлаа. Бүр өөртөө зориулсан тэжээллэг хоолыг ч бий болгосон.
Брюс Лиг “Үхлийн тоглоом” хэмээх кинонд тоглож байх үеэрээ толгойны өвчин дарах эм их тунгаар ууснаас болж нас барсан гэж үздэг. Түүний үхэл Хонг-Конгийг шуугиулж байлаа. Хүн бүхэн түүнийг өөрийн биеэ эрсдүүлэх зүйл огт хийх хүн биш хэмээж байв. Хэдийгээр түүнийг хайртай бүсгүйнхээ гэрт нас барсан хэмээдэг ч үүнд ямар нэгэн гадны нөлөө байна гэсэн нотолгоо гарч ирээгүй юм. Түүнийг оршуулах ажил бүх хотыг гашуудалд автуулсан бол дараа нь Ази тив даяараа эмгэнэл илэрхийлж байсан юм. Мянга мянган хүн салах гүйцэтгэсний дараа түүний шарилыг Сиэтльд авчран ар гэрийнхэн нь оршуулсан билээ. Одоо ч гэсэн Сиэтльд ирсэн хэн ч гэсэн домогт хүний шарил дээр ирж цэцэг өргөдөг. Харин сүүлчийн кино нь нас барснаас нь хойш таван жилийн дараа орлон тоглогчийн туслалцаатай дэлгэцнээ гарчээ. Брюсм Лигийн биеийн өндөр 171см, нас барах үедээ жин нь 57.6 кг байсан. Тэрээр англи, кантон, мандарин болон япон хэл мэддэг байв. Нунчакийг каратегийн домогт мастер Хидехико «Хиди» Отияигаас сурсан. Түүний шавь нарийн нэг болох Жорж Лэзенби Агент 007-гийн дүрийг бүтээж байсан гэдэг.
Шилдэг кино:
• 1971 — “Том Босс” /唐山大兄 (Tang shan da xiong)
• 1972 — “Ширүүн нудрага” /精武門 (Jing wu men)
• 1972 — “Луу буцаж ирсэн нь” /猛龍過江 (Meng long guojiang)
• 1973 — “Луугийн дайралт”/ ”Enter the Dragon”
• 1978 — -Үхлийн тоглоом” / “Game of Death”
Брюсе Лигийн тухай кино:
• 1975 — “Брюс Ли: Энэ миний амьдрал байсан” / (Lei Siu Lung jyu ngo)
• 1977 — “Брюс Ли: Домог” / “Bruce Lee, the Legend”
• 1979 — “Брюса Лигийн сүнс” / “Spirits of Bruce Lee”
• 1980 — “Брюса Лигийн домог” / “The Legend of Bruce Lee”
• 1993 — “Луу: Брюса Лигийн намтар түүх” / “Dragon: The Bruce Lee Story”
• 2000 — “Дайчины аялал” / “Bruce Lee: A Warrior’s Journey”
• 2004 — “Брюса Лигийн амьдрал” / “Martial Arts Master: The Life of Bruce Lee”
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )