Монгол бөх хөгжих үү, эс хөгжих үү

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 24

Допинг хэрэглэсэн хоёр бөхөөс болж үндэсний бөхийн нэр хүнд навс уналаа даа. Угаасаа нэр хүнд нь унасан унаагүй Монголын спорт бол харьцангуй хоцрогдсон салбар л даа. Тийм ч учраас урт насгүй, болхи бодлогууд их харагдана. Цагийн аясаар энэ спортод орох мөнгө өдөр бүр нэмэгдэж, улс, компаниуд ч мөнгөө харамлахгүй зарцуулж байна. Мөнгө бодлого хоёр харилцан хамааралтай байдаг. Тиймдээ ч үндэсний бөхийн муу бодлогыг энэ хэдэн хөрөнгө оруулагчдын мөнгө л өндийлгөж, арай ч нураачихгүй аваад явж байна. Монголын үндэсний бөхийн холбоо “Үндэсний бөх маань мэргэжлийн чиглэл рүүгээ хөгжиж байна” яриад байгаа. Гэвч хол байнаа. Спортод професионализм ба комерциализаци гэсэн хоёр ойлголт байдаг. Энэ хоёр хоорондоо салшгvй уялдаатай. Професионализм буюу мэргэжлийн спортоор хичээлэх нь хатуу гэрээний vндсэн дээр ур чадвараа арилжин аль болох их мөнгө олох vйл ажиллагаа юм. Харин комерциализаци гэдэг нь мэргэжлийн тамирчдыг өөрийн захиргаанд дуулгавартай байлгаж, тэднийг ашиглан мөнгө олох vйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл нэг талаас спортын амжилтаараа их мөнгө олохыг хvссэн тамирчид, нөгөө талаас өндөр амжилт vзvvлдэг тамирчдыг ашиглан ашиг олох сонирхолтой эзэн хоёрын харилцан шvтэлцээт vйл ажиллагааг професионализм ба комерциализаци гэдэг байна. Үүний мөн чанарыг МҮБХолбоо маш сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бөхчүүд байхгүй бол МҮБХолбоо юу юм бэ. Харин МҮБХолбоо байхгүй байсан  ч бөхчүүд барилддагаараа барилдаад явна. Тэгэхээр энэ холбоо яах аргагүй комерциализаци болж байгаа юм. Үнэхээр зөв бодлогоор, аль аль талдаа ашигтайгаар, тодорхой хэмжээнд хөгжилд нөлөө үзүүлж чадахуйц байх юм бол комерциализаци байж болохыг үгүйсгэхгүй. Харин мөнгөний араас хэт улайрсан байгууллага бол байгаад ч хэрэггүй. Монголын үндэсний бөхийн эргэн тойронд болж байгаа элдэв асуудлыг зоригтойгоор шийдвэрлэж чадахгүй байгаа нь ашгийн араас хэтэрхий туйлширч байгаа гэдэг хардлагыг төрүүлж байгаа юм. Яагаад гэвэл мэргэжлийн спорт элдэв хэл амтай, хэрүүл шуугиантай байх тусмаа үзэгчдийн сонирхлыг татдаг хуультай. Магадгүй энэ талыг түлхүү баримталж байгааг ч үгүйсгэх аргагүй.
Хамгийн гол нь манай бөхчүүд мэргэжлийн биш сонирхогчдын түвшинд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм ч болохоор үзэгчид үндэсний бөхийг сонирхогчийн байр суурьнаас хүлээж авдаг. Худлаа барилдах, нутгархах, допинг мэтийн бүтээгдэхүүн хэрэглэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Сумо бөхийн дэвжээн дээр хоёр Монгол бөх таараад нэгэндээ худлаа унавал шууд хөөгдөнө. Хөөгдсөн түүхч байгаа. Зарчим бол ердөө энэ. Сумо бөхийн холбоо ашгийн төлөө ажиллагдаг уу гэвэл ажилладаг. Хамгийн гол нь шударга ёсыг тогтоож, нутгархах, хуучинсаг үзлийг халж чадаж байгаа болохоор нэр хүнд нь буурахгүй байгаа юм. Монгол бөх сумогийн дайтай хөгжиж бүрэн боломж бий. Үнэхээр л мэргэжлийн чиглэл рүү нь хөгжүүлье гэж бодож байвал шүү дээ. Энэ янзаараа байвал Монгол бөх хэзээ ч хөгжихгүй. Бахь л байдаг 60 хүрсэн аварга шавь нараа амлаж сөхрүүлсээр тавын даваанд начин төрүүлдэг, үнэнчээрээ барилдсан бөх шийдвэрлэх даваанд допинг хэрэглэсэн бөхөд унадаг хууль  тасрахгүй гэсэн үг. Үүнийг л халж чадвал МҮБХолбоо жинхэнэ утгаараа комерциализаци байгууллага болж чадна. Одоо бол ашгийн төлөө ч юм шиг, эсвэл бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллага юм шиг харагдаад байна. Барилдааны тоог олшруулж, бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх...

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top