2012 оны дөрөвдүгээр сарын 10-нд Moody’s Санхүүгийн Үнэлгээний Байгууллага Голомт Банкны урт хугацаанд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтэнд Ba3 үнэлгээ өгсөн байна.
Moody’s Санхүүгийн Үнэлгээний Байгууллага (Moody’s) нь АНУ-ын Массачусэтс мужийн Бостон хотоос үүсэлтэй, 100 гаруй жилийн туршлагатай, үнэлгээний дэлхийн шилдэг гурван байгууллагуудын нэг юм. Moody’s нь одоогоор дэлхийн 28 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг ба томоохон хэрэглэгчдээс дурьдвал, Barclays Bank PLC, Deutsche Bank AG, Bank of America Corporation болон Morgan Stanley гэх мэт дэлхийн олон шилдэг санхүүгийн байгууллагууд байна.
Moody’s байгууллагын үнэлгээ нь Aaa, Aa, A; Baa, Ba, B; Caa, Ca, C гэсэн есөн зэрэглэлд хуваагдах ба Голомт Банк нь одоогоор тавдугаар зэрэглэл болох Ba3 үнэлгээг аваад байгаа бөгөөд энэ үнэлгээ нь эрсдлийн элементтэй ба зээлийн бодит эрсдэлтэй гэсэн ангилалд багтаж байгаа юм.
Голомт Банк нь Moody’s байгууллагаар анхны үнэлгээгээ 2011 оны 11 сарын 9-нд тогтоолгож байжээ.
Moody’s Голомт Банкийг дахин шалгах шийдвэрээ 2012 оны 3 сарын 26-ны өдөр гаргасан ба энэхүү шалгалтаар банкны урт хугацаанд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийн зэргийг буулгах магадлалтай байсан юм. Энэхүү давтан шалгалт нь Голомт Банкны зээлийн ганцаарчилсан үнэлгээнээс үүдээгүй хэмээн Moody’s байгууллага онцолж байна. Тус шалгалт нь Moody’s-ийн 2012 оны 2 сарын 13-нд гаргасан “Улсын санхүүгийн үнэлгээ хэрхэн бусад үнэлгээнд нөлөөлөх вэ?” гэсэн үнэлгээ тавих зааварчилгаанд тусгагдсан, улсын санхүүгийн үнэлгээ ба дэлхийн санхүүгийн байгууллагуудын санхүүгийн үнэлгээний уялдаа холбооны дагуу шалгаж байгаа юм.
Moody’s байгууллагын тооцоолж байгаагаар Голомт Банкны зэрэглэл /рейтинг/ нэг зэрэг буух ба энэ нь Голомт Банкны үнэлгээний зэрэглэлийг улсын санхүүгийн үнэлгээний зэрэглэлтэй нэг түвшинд аваачих юм.
ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСЛЭЛ
Тавьсан үнэлгээний зэрэглэл нь сүүлийн бичиг баримтыг хүлээн авснаар эцсийн үнэлгээ гарах ба ирүүлсэн эцсийн бичиг баримтууд нь гарах гэж буй шийдвэрийг өөрчлөхгүй хэмээн Moody’s байгууллагын шинжээч Хюн Хэ Парк тооцоолж байна.
Шинжээчийн хэлж байгаагаар “Голомт Банк нь 2011 оны сүүлийн байдлаар 28 хувийн хадгаламж хуримтлуулсан, 23.3 хувийн зээл олгосон ба хөрөнгө нь томоохон хэмжээгээр өссөн хэдий ч мөнгөн хөрөнгө нь боломжийн хэмжээнд байгаа, тиймдээ ч Монголын банкны системд байгаа томоохон банкны тоонд ордог” гэжээ.
“2011 онд зээлийн хэмжээ нь 59. Хувь хүртэл өссөн ч үндсэн хөрөнгийн хэмжээг тогтвортойгоор барьсаар ирсэн нь хөрөнгө оруулалттай холбоотой ба 2012 оны 3 сард Trafigure Beheer B.V.-ээс 16 сая ам. долларын хөрөнгө оруулалт, Swiss MO хөрөнгө оруулалтын агентлагаас 20 сая ам. долларын хувьцаат хөрөнгө оруулалт тус тус хийсэн байна. ”
Хөрөнгө оруулалтуудын улмаас Голомт Банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн коэффициент нь (Нэгдүгээр зэрэглэлийн хөрөнгө, өөрөөр хэлбэл дүрмийн сан мөн эрсдлээр жигнэсэн активын харьцаа юм) 2010 оны сүүлд 8.8 хувь байсантай харьцуулахад 2012 оны 3 сарын сүүлээр 12 хувь хүртэл өссөн байна. Энэ коэффициентын өсөлт нь сайн байгаа хэдий ч, эрчтэйгээр хөгжиж буй Монголын зах зээл мөн ихэсч байгаа зээлийн хэмжээний улмаас цаашдаа ч үүнээс илүүтэйгээр өсгөх шаардлагатайг тэмдэглэн хэлсэн байна.
Үнэлгээ нь нөхөн төлөх чадваргүй зээлийн үзүүлэлтээс мөн хамаарах ба Голомт Банкны үзүүлэлт нь зөвшөөрөгдсөн стандартаас доогуур буюу 2.05 хувь байгаа хэдий ч үүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг бол Голомт Банк нь аж үйлдвэрийн салбарт хамгийн ихээр зээл олгодог банк гэж тайлбарлаж байна.
Шинжээч Парк-ийн хэлсэнчлэн тус үнэлгээнд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл бол тус банкны үйл ажиллагаа нь Монголын газар зүйн нэг бүсэд төвлөрсөн явдал юм. Монгол улсын эдийн засаг байгалийн баялгаас шууд хамаарч, уул уурхайн салбар хурдацтайгаар хөгжиж буйтай холбогдуулан банкны энэхүү үйл ажиллагааг богино настай байх магадлалтай хэмээн дүгнэж байна.
Бусад банкуудтай харьцуулахад Голомт Банкны цэвэр ашгийн хувь нь бага байгаа ба энэ нь өртөг багатай хадгаламжийн хэмжээ бага байгаагийн илэрхийлэл ажээ.
Moody’s-ийн мэдэгдэж буйгаар Голомт Банкны зээл олгохын өмнөх үйл ажиллагааны ашиг нь томоохон 20 зээлдэгч нартаа зээл олгосны дараах ашгийн 1,100 хувьтай тэнцэж байгаа бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн өмнөх коэффициент нь дараах коэффициентыхаа 300 хувь эзэлж байна.
Үнэлгээг бууруулахад хүргэсэн байх магадлалтай хүчин зүйлс:
(1) Зээлийн хэмжээ түргэцтэйгээр ихэссэнээс шалтгаалан үндсэн хөрөнгийн хувь багассан
(2) Нөхөн төлөх чадваргүй зээлийн хэмжээ стандартаас давж 4.5 хувиар өссөн
(3) Нийт зээлийн хэмжээн дээр 8 хувийн нөхөн төлөх чадваргүй зээлийн хэмжээ нэмэгдэх
(4) Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн коэффициент 9 хувиас доош буух
(5) Цэвэр ашиг буурч, эрсдлээр жигнэсэн активын хэмжээ дундаж дүн болох 1.4 хувиас доош буух
(6) Банкны онцгой эрхэд нөлөөлөх хүчин зүйлс – Монголын эдийн засаг эрс доройтох г.м.
Голомт Банкны бусад үнэлгээ:
- Банкны санхүүгийн чадамж D- (D үнэлгээ авсан банк нь хараат бус санхүүгийн чадамж багатай, гаднаас хөрөнгө оруулалт хүлээж авах шаардлагатай гэж үзнэ)
- Дотоодын валютын ханшийн хадгаламжийн үнэлгээ Ba3 (тодорхой хэмжээний эрсдэлтэй)
- Гадаад валютын ханшийн хадгаламжийн үнэлгээ B2 (өндөр эрсдэлтэй гэж тооцогдох)
Энэхүү үнэлгээг дараах материалуудын дагуу бэлтгэн гаргасан байна:
- Bank Financial Strength Ratings: Global Methodology (2007 оны 2 сард хэвлэгдсэн)
- Incorporation of Joint-Default Analysis into Moody’s Bank Ratings: Global Methodology (2012 оны 3 сард хэвлэгдсэн)
Голомт Банк ХХК нь Монгол улсын Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан Монголын томоохон банкуудын нэг ба 2011 оны 12 сарын байдлаар 2.1 триллион буюу 1.5 триллион ам. долларын хөрөнгөтэй хэмээн санхүүгийн үнэлгээний тайланд албан ёсоор тусгажээ.
Дашрамд дурьдахад Олон улсад нэр хүндтэй Moody’s байгууллагаар Монгол улсын дөрвөн банк үнэлгээгээ хийлгэдэг байна.
М.Заяа
Сэтгэгдэл ( 0 )