Монголын бизнесийн байгууллагын олон нийттэй харилцах харилцааны өнөөгийн байдал

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 15


    Монголын нийгэм эдийн засагт гарсан томоохон өөрчлөлт шинэчлэлт болох хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан, зах зээлийн эдийн засагтай нийгэмд шилжсэн билээ. Үүнтэй холбогдон монголын нийгэм үндэс сууриараа өөрчлөгдсөн.Өөрчлөлт, шинэчлэлтийн үр дүнд бид хүний эрх эрх чөлөөний илрэл хувийн өмч, өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч анхны хувийн өмчтөнгүүд төрч, хувийн салбарын бизнесийн тогтолцооны үндэс суурь тавигдсан билээ.   
    Орчин үед дэлхий тэр чигээрээ глобальчлалын давалгаанд автан ХХI зууныг мэдээлэл, харилцаа холбооны зуун гэж нэрлэж байна. Мэдээлэл харилцааны илрэл болох олон нийттэй харилцах  харилцаа /Пи ар/ нь орчин үед асар хурдацтай хөгжиж буй нь онол арга зүйн хувьд судлан томъёолох шаардлагыг бий болгож,  нөгөө талаар хэвлэл мэдээллийн болон харилцааны олон хэлбэрүүд нь ОНХХ-г түгэн дэлгэрүүлэх, хөгжин дэвших эх сурвалжаас гадна, олон нийтийн санаа бодлыг удирдах, хувь хүн, бараа бүтээгдэхүүнээс эхлээд байгууллага, аж ахуйн нэгж хүртэл энэ салбарын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байна.    
Маркетерүүд маркетингийн идэвхжүүлэлтийн нэг хэлбэрт тооцдог ч орчин үед олон нийттэй харилцах харилцаа буюу Пи ар-ыг хөгжлийн  хурдцаараа тэргүүлж, хамрах хүрээгээ тэлж, сүүлийн үед үйл ажиллагаа, цар хүрээгээрээ харуулж, маркетинг,  менежментийн чухал зэвсэгт тооцогдож  энэ салбар луу хошуурах болов. Бизнесийн ертөнцөд гарч буй энэ өөрчлөлт  манайд ч гэсэн мэдрэгдэж эхэлжээ.  Үүнийг дагаад “Мобиком”  корпораци, “Скайтел”, “Юнител”, “АПУ” ХК, “Эм Си Эс” групп, “Спирт Бал Бурам” ХК зэрэг аж ахуй нэгжүүдээс эхлээд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, БХБЯ, ҮХЯ, ОБЕГ, АТГ, МАН, АН зэрэг маш олон төрийн болон улс төрийн байгууллага намууд Олон нийттэй харилцах алба, Пи Арын алба, хэлтэстэй болж бизнесийн байгууллагууд маркетингийн албаа  олон нийттэй харилцах харилцааны функцээр өргөжүүлэн тэлж бодлого үйл ажиллагаа зохион байгуулдаг болж байна. Мөн нөгөө талаас “Пи Ар төв”, “Пи ар Ассоциаци” “Фэйс Пи Ар” агентлаг зэрэг төрийн бус байгууллагууд бий болж, “Пи Ар групп” ХХК, “Паблик Пи Ар”  ХХК, “Мон Пи Ар” ХХК зэрэг "Пи Ар"-ын үйлчилгээгээр дагнасан аж ахуй нэгжүүд байгууллагууд байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь энэ чиглэлийн сургалт, судалгааг өргөжүүлэх зайлшгүй нөхцлийг бий болгож байна. Үүнтэй зэрэгцэн олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, эерэг таатай эргэх холбоо үүсгэх, байгууллага аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах шинэ ‎ хэрэгцээ шаардлага урган гарч ирж байна.Монголд төлөвшин хөгжиж буй олон нийттэй харилцах харилцаа нь байгууллага аж ахуй нэгж оршин тогтноход төдийгүй хувь хүмүүсийн хэв шинж, нийгмийн харилцаа, сэтгэлгээ зэрэг олон зүйлд өөрчлөлт оруулж байна.Ялангуяа олон ургальч үзлийг тунхаглаж, ил тод байдлыг чухалчилдаг ардчилсан, нээлттэй нийгмийн тогтолцоо, зах зээлийн өрсөлдөөн нь олон нийттэй харилцах харилцааг судлах хэрэгцээг улам өсгөн нэмэгдүүлж байна. Мөн нөгөө талаас зах зээлийн хөгжлийн түвшингээсээ хамааран дийлэнх байгууллага маркетингийн хөгжлийн худалдааны борлуулалтыг дэмжих идэвхжүүлэлт, реклам сурталчилгааны түвшиндээ байгаа хэдий ч энэхүү өрсөлдөөний нөхцөл байдал нь илүү шинэлэг ахисан түвшинд гарч ажиллах шаардлагыг бий болгож үүний нэг илрэл болж олон нийттэй харилцах, нийгмийн хариуцлагыг бизнесийн байгууллагууд илүү нарийн өндөр түвшинд хангах өрсөлдөөний хэлбэр лүү шилжих хандлага ажиглагдаж байгаа юм.
    Бизнесийн олон нийттэй харилцах харилцааны тухай ойлголт нь  эрт дээр үеэс буюу хүмүүс анх арилжаа хийгдэж эхэлсэн үетэй холбогдох боловч өнгөрсөн зууны эхнээс л шинжлэх ухаан, практикийн судлагдахуун болж эрдэмтэд судлаачид өөр өөрийн онцлогоор судлан тайлбар хийж ирсэн бөгөөд тухайлсан олон нийттэй харилцах харилцааны ойлголтоор бизнесийн  болон улс төрийн талаас нь нэлээдгүй судлан хэрэглэж ирсэн. Монголд "Пи Ар"-ын үүсэл хөгжил, уламжлал шинэчлэлийн асуудал түүний дотор бизнесийн олон нийттэй харилуцах харилцааны асуудлыг тусгасан бүтээл цөөн.Учир нь энэ чиглэлээр бэлтгэсэн үндэсний боловсон хүчин байхгүйгээс нөхцөл байдал ийм байдалтай болоход нөлөөлжээ.Харин Доктор Г.Өнөрбаяр, Б.Болд-Эрдэнэ, Б.Энхболд зэрэг эрдэмтэн судлаачдын бүтээлээс гадна Н.Гантулга, С.Баяраа хоёрын ном тодорхой бүлэг, хэсэгт ОНХХ-ны тухай өгүүлсэн байдаг. Харин Г. Өнөрбаярын “Улстөрийн  Пи Ар”, “Бизнесийн Пи Ар”, Б.Энхболдын “Олон нийттэй харилцах урлаг” номонд олон нийтийн харилцааны асуудлыг дагнан судалж зохих дүн шинжилгээ хийсэн ч бизнесийн олон нийтийн харилцааны талаар өгүүлсэн нь бага. Ерөнхийдөө ОНХХ-гаар дагнан судалгаа хийж буй цөөн бөгөөд улстөрийн ОНХХ-ныталаасаа түлхүү ажилладаг болох нь зохиол бүтээлүүдээс нь ажиглагддаг.Гэхдээ эдгээр нь ОНХХ-ны асуудлыг дагнан авч үзсэн анхны бүтээлүүд болсон юм.Эдгээрээс өөр ОНХХ-ны асуудлуудыг судалсан ном зохиол бүтээл одоохондоо манай оронд гараагүй байна.
Монголын бизнесийн байгууллагуудын ОНХХ-нд тулгамдаж буй асуудлуудлын хүрээнд хийгдсэн судалгаанд хамрагдсан менежерүүдийн 30% нь удирдлагын зүгээс олон нийттэй харилцах талаар ойлголт хангалтгүй, энэ тал дээр мөнгө зарахыг хүсдэггүй, 36% нь олон нийттэй харилцах мэрг‎эжилтнүүдийн ажлын туршлага хангалтгүй байгаа нь хамгийн гол тулгамдаж буй асуудлууд гэж нэрлэ‎сэн байна. Мөн ажилчдын тоо хангалтгүй байдаг, хэвлэл мэдээллийн ажилтнуудын ур чадвар хангалтгүй байдаг гэж хариулснаас үзэхэд олон нийттэй харилцах харилцаанд тулгамдаад байгаа асуудлууд удирдлага, мэргэжилтнүүдийн чадвар голлох байрыг эзэлж байна. Иймээс удирдлагуудын олон нийттэй харилцах харилцааны талаарх ойлголт, үнэ цэнийг нэмэгдүүлэх, мэргэжилтний ур чадварыг нэмэгдүүлэх, туршлагажуулах гэх мэт асуудлууд хамгийн чухал тулгамдсан асуудал болоод байна.Ярилцлагын явцад энэ салбар шинэ тутам учраас хийх зүйл маш их жишээлбэл удирдлагуудыг энэ талын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдлыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд менежерүүдийг оруулах, төр засгийн зүгээс энэ чиглэлийн боловсролд анхаарал тавих, өрсөлдөгчийн үйл ажиллагаа зэрэг олон зүйл тулгамдаж байдаг талаар менежерүүд дүгнэж байлаа.
Олон нийттэй харилцах харилцааны ажлын гол үүрэг хариуцлага нь байгууллага руугаа чиглэсэн таатай харилцааг бүрдүүлэх юм. Харин маркетингийнхан байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийг бүрдүүлж бий болгох ёстой ажээ. Тодруулбал эхнийх нь харилцаанд, дараагийнх нь борлуулалтад анхаарах ёстой болж байна
Тоглолт ивээн тэтгэх, хандив өргөн, буяны ажил хийх, хурал чуулган зэргийг их хэмжээтэй хийдэг. Гэвч үүнийгээ олон нийтэд таниулж чаддаггүй. Оновчгүй сонголт хийдэг нэгдсэн систем байхгүй. Хэвлэлийнхний анхаарлыг тогтмол барьж байх шаардлагатай нь харагдаж байна.
Компаний менежерүүд брэнд бүтээх ОНХХ-ны хүч чадлыг одоо л ойлгож байна. Тэд илүү ихийг хийх шаардлагатай байна. Тэд сурталчилгаанд найдсан сэтгэлгээгээ ОНХХ-нд чиглэсэн болгож өөрчлөх хэрэгтэй.ОНХХ-нымэргэжилтнүүдэд үйлчлүүлэгчдийнхээ маркетингийн жолоог атгалцаж, маркетингийн зөвлөх үйлчилгээг тэргүүлж, брэнд бүтээх гол хүч болох онцгой боломж нээгдээд байна. Брэнд Сурталчилгаа эсвэл үйл ажиллагаа, ОНХХ-аар бүтээж болно.Гэхдээ цаашдын зам дардан байхгүй. ОНХХ-ын бизнес бага хэмжээтэй, тархай бутархай байгаа нь энэ хүчин чармайлтад ноцтой хохирол учруулахааар байна.
Судалгаа хийж буй миний хувьд Монголын бизнесийн байгууллагуудын олон нийттэй харилцах харилцааг сайжруулах зарим боломжуудыг тодорхойллоо. Үүнд:
•    Мэргэжлийн баг бүрдүүлэх, үйл ажиллагаагаар хангах баг бүрдүүлэх, үр дүнгийн судалгаа
•    Боловсон хүчнээ нэмэгдүүлж, маркетинг пи арын олон талт үйл ажиллагааг зохион байгуулалт дэс дараалалтай хийх
•    Мэргэжлийн холбоо, ТББ, мэргэжлийн төрийн байгууллагуудын зүгээс дэмжлэг, олон нийтийн санаа бодолд нөлөөлөхүйц тайлан, шагнал гаргах
•    Удирдлагуудын энэ талын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх
•    Олон нийтийн мэдээллийн сувгийг өргөтгөх боломжоор төр засгаас анхаарах
•    Энэ талын мэргэжлийн боловсон хүчин дутмаг тул энэ талаарх мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх
•    Бодлогын хүрээнд ажиллах , төр засгаас нэгдсэн бодлого байхгүй
•    Хэвлэлийнхэнтэй түлхүү харилцах гэх мэт гол асуудлууд дээр түлхүү ажиллах Салбарын түвшний суурь судалгаануудыг хамтран зохион байгуулах
•    Салбарын түвшний төрийн бус байгууллагыг идэвхтэй ажиллуулах
•    Олон нийттэй харилцах харилцааны үнэлэмжийг дээшлүүлэх, олон нийттэй харилцах харилцааны ажлын төсөв тооцохдоо шийдвэр гаргалтын үнэ цэнэтэй уялдуулах
•    ОНХХ-ын компаниуд үйл ажиллагаагаараа мэргэших болон зах зээлээр төрөлжих
•    ОНХХ-ны олон төрлүүдийг буюу хяналтын, орчны судалгааг үр ашигтайгаар явуулахшаардлагатай байна гэж үзлээ.
Мөн нөгөө талаас зах зээлийн хөгжлийн түвшингээсээ хамааран дийлэнх байгууллага маркетингийн хөгжлийн худалдааны борлуулалтыг дэмжих идэвхжүүлэлт, реклам сурталчилгааны түвшиндээ байгаа хэдий ч энэхүү өрсөлдөөний нөхцөл байдал нь илүү шинэлэг ахисан түвшинд гарч ажиллах шаардлагыг бий болгож үүний нэг илрэл болж олон нийттэй харилцах, нийгмийн хариуцлагыг бизнесийн байгууллагууд илүү нарийн өндөр түвшинд хангах өрсөлдөөний хэлбэр лүү шилжих хандлага ажиглагдаж байна.
Тэгвэл манай улсын үндэсний тэргүүлэх салбаруудын нэг болох ноос ноолуурын салбарын компаниудын олон нийттэй харилцах харилцаанд тулгамдаж буй асуудлуудын хуьдноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч  54 аж ахуй нэгж бүртгэгдсэнээс олны мэдэх нэр хүнд бүхий компаниудыг сонгон авч хэрэглэгчдийн зүгээс хамгийн сайн гэсэн компаниудыг эрэмбэлэхэд  “Говь” 34.2%,  “Гоёо” 31.4%, “Алтай кашмер” 23.4%, “Буян холдинг” 6.5%, “Эвсэг” 1.1% гэсэн дараалалтай байна. Өрсөлдөөний чиг хандлагатай эхний гуравт орсон компаниуд байна гэж дүгнэсэн. “MCS” ХХК-ний охин компань болох “Гоёо” компань нь дагах стратегиа өрсөлдөөний стратегиар сольсон нь судалгааны дүнд  ноос ноолуурын салбарын ууган үйлдвэрүүдийн нэг Говь компаньтай ойролцоо хувьтай явж байгаа нь судалгаанд харагдаж байна. Энэ нь “MCS” компаний бие даасан олон нийттэй харилцах харилцааны алба нэгжтэй шууд холбоотой гэж дүгнэлээ. Бусад компаниудын хувьд олон нийттэй харилцах харилцааны бие даасан алба нэгж байхгүй, маркетингийн албаар үйл ажиллагаа явуулдаг нь “Пи Ар”-ын ойлгоц дутмаг бараг хэрэглэгдэдгүй, “Пи Ар”-ын хэрэгслүүд гэхээсээ илүү маркетингийн идэвхжүүлэлтэндээ илүү анхаарч ажилдаг.Мөн түүнчлэн Монгол дахь зах зээл бага гадагшаа чиглэсэн бодлого баримтлах сонирхолтой менежерүүд байдаг боловч хөрөнгө санхүү болон мэргэшсэн мэргэжилтэн байхгүйн улмаас зогсонги байдалд орсон компаниуд байсан.
 Өнөөдөр Монголын интернетийн байнгийн хэрэглэгчийн тоо 800 мянга, Монгол улсын нийт хүн амыг 2.7 сая гэж үзвэл 3.3 хүн тутмын нэг нь интернетийг байнга хэрэглэдэг баялангуяа 48% нь 18-24 насны хэрэглэгчид байгаа бөгөөд 18-25 насны  ноос ноолуурын бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэх сонирхолтой хэрэглэгчид судалгааны 65,4% маш их байдаг гэсэн үзүүлэлттэй гарсан нь “Digital PR”буюу цахим олон нийттэй  харилцах харилцааны арга хэрэгслээр ноос ноолуурын компаниуд нэвтэрч болох зах зээл байгааг харуулж байна.Үндэсний портал GoGo.mn-ийн Блог гэхэд л өнөөдрийн байдлаар 40 мянга орчим блог бичигчтэй болоод байна.Компаниуд цахим олон нийттэй харилцах харилцаагаар хүмүүстэй харилцах, үнэн зөв мэдээллийг хүргэх, буруу зүйлдээ уучлал гуйх, зөв зүйлдээ талархал хүртэх боломж байгааг ухаарч эхэлж байна.Олон нийтийн сүлжээ цахим хуудсуудыг ашиглан хэрэглэгчдийн нэгдлийг бүрдүүлж, тэдний санал хүсэлтийг сонсож чадсанаар бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх давуу талыг бий болгож байна.Байгууллага“Digital PR”-ыг үйл ажиллагаандаа авч хэрэглэн мэдээ мэдээллээ ил тод, нээлттэй байлгаж чадсанаар хэрэглэгчийг татаж, хэрэглэгчийн итгэлийг олж авч жинхэнэ утгаар нь хэрэглэгчийг сонсож, хэрэглэгчтэйгээ харилцаж чадах бүрэн боломжтой юм.


Гадаад зах зээл дахь боломж:
Английн эрдэмтэд судалгаагаараа өндөр бүсийн хуурай, эрс тэс уур амьсгалтай газрын ноос ноолуур хамгийн сайн чанартай байдгыг баталсан бөгөөд энэ ньманай орныноос ноолуур хамгийн чанартайд тооцогдох юм.Энэ бол бидний өрсөлдөх бас нэгэн давуу тал юм.Пүүс компаниуд гадаад зах зээл дээр гарч үйл ажиллагаагаа явуулахаар шийдвэргаргахдаа ямар зах зээлд өрсөлдөх, шинэ зах зээлд нэвтрэн орох төлөв болонзохион байгуулалтын бүтцийг сонгох шаардлага тулгардаг.Үүнээс үүдээд дэлхийн зах зээлд ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй пүүс компаниуд дараах стратегүүдийг голчлон баримталдаг байна. Үүнд
•    Экспорт
•    Хамтарсан үйлдвэр
•    Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэх мэт стратеги баримтлан дэлхийн зах зээлдүйл ажиллагаагаа явуулж байна.
Манай улс ноос ноолуурын экспортоор дэлхийд 2-т орж байгаа бөгөөд энэ байдлаас үүдээдэнэсалбарт 1-т байгаа Хятад улстай өрсөлдсөнөөр техник технологийн хувьд дэвшилт гарах мөн олон улсын ноолуурын зах зээлд танигдах боломж болно. Тэр дундаа АНУ-ын зах зээлд гарах боломж байна.
Америкын ноос ноолуурын зах зээл нь Хятад, Итали зэрэг томоохон үйлдвэрлэгчидтэй харьцуулахад бага ч гэсэн ЕХУ, Англи, Япон зэрэг орноос багтаамжийн хувьд том юм.Хэдийгээр америк улс нь ноос ноолуурын бэлтгэн нийлүүлэлт байхгүй хэдий чжилд 3 сая ноолууран сүлжмэл эдлэл борлуулагдаж байгаагийн дийлэнх хэсэг нь импортоор оруулж ирсэн ноолууранбэлэн хувцас болон сүлжмэл эдлэлэзэлж байна.АНУ нь ноос ноолууран эдлэл борлуулахад боломжтой бөгөөдэнэ нь байгаль цаг уурын хувьд тохиромжтой бүс юм.АНУ-д нийт 27 нэхмэл эдлэлийн компани байдаг бөгөөд элгээр нь 3-н хэсэгт хуваагддаг бөгөөд Чили, Аргентин, Вэнуэсэл гэсэн орнуудад бүтээгдэхүүнээ эскпортолдог байна. Импортын хувьд Хятад, Пакистан, Энэтхэг зэрэг улсуудаас ихээхэн хэмжээгээр авдаг байна. Манай улсаас АНУ-д албан ёсоор бэлэн бүтээгдэхүүн гаргадаггүй бөгөөд захиалгаар хийлгүүлж тухайн захиалагч компаний брендийн шошгийг наан худалдаалдаг байна.
Internet World Stats сайтаас гаргасан судалгаанд Хойд Америк  нь интернэт хэрэглээгээрээ дэлхийтэй харьцуулахад 12,0% байгаа бөгөөд АНУ-ын хүн амын 77,3% буюу 239,863,600 хүн интернэт хэрэглэдэг гэж 2011 оны эцсийн байдлаар гарчээ. Үүнээс хөдөлмөрийн насны хүн амын 88% нь өдөр бүр Интернэтийг ашигладаг байна.Энэ нь манай улсын ноос ноолуурын компаниуд өөрийн брендийг олон нийттэй харилцах харилцааны цахим хэлбэрээр АНУ-ын зах зээлд гарах боломж байна. Үүнд:
•    АНУ-ын ноос ноолууран бүтээгдэхүүн импортлогч компаниудтай холбоо тогтоон тухайн зах зээлд өөрийн гэсэн байр сууриа олсон зуучлагчдаар дамжин бараа бүтээгдэхүүнээ борлуулах.
•    Нэр хүнд бүхий Америкийн пи арын компаниудтай хамтран ажиллан өөрийн бүтээгдэхүүний давуу талыг ашиглан компань болон бүтээгдэхүүний талаар зөв ойлголт мэдээллийг цахим мэдээллийн бүхий л хэрэгслээр олон нийтэд хүргэж болох олон боломж бидэнд байна.

СЭЗДС-ын MBA хөтөлбөрийн магистрант Б.Батчүлтэм

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.153) 2023 оны 10 сарын 11

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(129.205.113.153) 2023 оны 10 сарын 11

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Top