“Хүн чанарын төөрөгдөл”. Өнөөдөр Америкийн кино ертөнцийн бахархал болоод байгаа Холливудын үнэн төрх байдлыг ийнхүү нэрлэх болжээ. Гэхдээ хөгжлийнх нь явцаар ангилж үзвэл 1930-1940 он бол “хуримын бал сар” нь байсан бол 1960-1970 он “сексийн эрх чөлөө” харин одоо цагт нэг хүйстний гэр бүл хэмээн тодорхойлж байна. Үнэндээ ч эдгээр цаг үед хийгдэж байсан бүхий л бүтээлүүдийг ажиглаад байхад ингэж нэрлэж бас онцолмоор санагдана. Наад зах нь гэхэд л арьсны өнгөний асуудал ч ийм маягаар ихэд ангилагдаж нөгөө талаасаа ад үзэгдэх байдал ч энэ кино ертөнцөд их бий.
1950-иад оны эцэс хүртэл афро-америк хүн дэлгэцэнд инээдмийн эсвэл ад чөтгөрт л тоглодог байсан. Тэгвэл өдгөө тэд жинхэнэ дэлгэцийн од болж үйл явдлын баатарын дүрийг бүтээдэг болоод байна. Сүүлийн хэдхэн жилд л гэхэд Холл Берри, Днзил Вашингтон гээд “Оскар”-ын эздийг та санаж байгаа болов уу. Нгөө кино хөгжлийн дүр төрх рүүгээ эргээд орвол одоогоос арваад жилийн өмнө кино ертөнц “Ойн тэнэг” /”Forrest Gamp”/ зэрэг тэнэгүүд рүү хандаж байсан бол дараахан нь гэмт хэргийн /”criminal”/ ертөнцөд хутгалдан харин эцэстээ нийгмийн драм болох “Бөгтөр Уул”-д ухаан алдах болсон гэлтэй. Эндээс юу хэлэх гээд байна гэхээр өнөөдөр үзэгчид болон кино бүтээгчид элдэв боевик тулаан, эротик тэнэглэл гэхээсээ илүүтэй нийгмийн болон хүний харьцааны талаарх бүтээл үйлдвэрлэдэг, сонирходог болжээ.
Эндээс үзэхээр нөгөө эрхэм дээд шагнал болох “Оскар”-т томоохон өөрчлөлтүүд гарч байна. Яахав тухайн цаг үеийн шилдэг жүжигчид болоод бүтээлүүд энэ эрхэм шагналаас хоцролгүй өөрийнхөө гавьяаг үнэлүүлээд авсан. Тэгвэл хачир дээрээ тэр шагналыг зөвхөн Ромын пап шиг гэгээнтнүүд л хүртдэг бас түүнийг авахаар нэр дэвшдэг гэлтэй. Өнгөрсөн онд л гэхэд маш өвөрмөц санаа шийдлээр хийгдсэн “Чарли ба Шоколадны үйлдвэр” гэсэн киногоороо судлаачдын зүгээс “Оскар” авна хэмээн үнэлэгдэж байсан Жонни Дэпп гэхэд л энэ шагналд хэзээ ч нэр дэвшиж байгаагүй нэгэн. Энэ ч утгаараа түүнд сүүлийн үед анти-америк үзэл санаа төрөөд байгаагаа тэр нэг биш удаа илэрхийлж байсан.Тэрээр сүүлийн нэг жилийн дотор дэлхийн хамгийн их ашиг орлоготой “Карибийн тэнгисийн дээрэмчин” /”Pirattes of Carribean”/ кинонд гол дүрийг бүтээгээд байгаа бөгөөд үүгээрээ ч “Оскар”-т нэр дэвшихгүй бүр авахгүй үлдэх юм бол Америкийн кино ертөнцийнхөн түүний зүгээс нэлээн хатуу шүүмжлэлийг хүртэх болов уу. Жоннигийн бүтээсэн сэтгэл зүйн болоод элдэв зан характерийг илтгэсэн дээд зэргийн жүжигчний ур чадварыг харуулсан тэр дүр төрх өнөөдөр түүнийг энэ алдарт хүрэхэд хангалттай хэмээн судлаачид болон шүтэн бишрэгчид нь үнэлдэг. Дараагийн нэгэн “гомдолтой” эр бол Аль Пачино. Итали гаралтай энэ эрхэмийг манай үзэгчид “Загалмайлсан Эцэг” /”God Father”/-ийн Майклийн дүрээр сайн мэднэ. Үнэхээр домог адил бодогддог, сэтгэлд хоногшсон энэ киног түүний бүтээсэн дүргүйгээр төсөөлөшгүй юм. Гэмт хэргийн ертөнцийн толгойлогч, дээрэмчин эсвэл “top cop”-ын дүр бүтээгч түүн шиг энэ талын дүрийг чадварлаг бүтээгч өнөөдөр маш ховор гэж үздэг. Гэтэл түүнд нөгөө айхтар том шагнал одоо болтол ирээгүй л байна. Цаг хугацаа бүхнийг харуулах байх гэж байтал цаад нөхөр чинь чад хийх гэж байна. Өнгөрсөн таван сард тэрээр авто машины осолд орж золтой л нөгөө ертөнц рүүгээ явчихаагүй. Ээ дээ, Аль минь амьд л байж үзээрэй…
Саяхан манай “Тэнгис” кино театрт сүр дуулиантай нээлтээ хийж байсан “Мистер, мисс Смит” /Mr.&Mss. Smith”/ хэмээх киног та санаж байгаа байх. Үнэхээр ч нэг гэрийн хос хоёрын нууц алба, хоорондын хайр сэтгэл болоод гомдол зэргийг хурц тулаанаар харуулсан энэ кино цагтаа дэлхийг гайхшруулаад авсан бас багагүй хэмжээний орлого ч олсон шүү дээ. Зөвхөн Азид л гэхэд тэр гэр бүлийн амьдралыг ойролцоогоор хоёр сая хүн үзсэн гэсэн тооцоо ч гарсан. Киноны гол дүрд гайхамшигтай үзэсгэлэн гоогоороо алдаршсан жүжигчин Анжелина Жоли болон хүүхнүүдийн шүтээн гэх Брэд Питт хоёр тоглосон. Сайхан ч хос болсон. Гэтэл харамсалтай нь мань хоёр кино зураг авалт ч дуусаагүй байхад “учир ургуулаад” эхэлсэн нь олон кино судлаадын дургүйцлийг хүргэсэн. Үүнээсээ ч болоод өнгөрсөн жил энэ кино болон дүр нь “Оскар”-т нэр дэвшээгүй өөрөөр хэлбэл нэр дэвшүүлэхээс кино академи татгалзсан. Тун харамсалтай. Хормойн явдалаа гэж…
Бас нэгэн гайхалтай зүйл болсон. Энди Серкис. Энэ хүний нэрийг манайхан мэдэхгүй ч гэсэн тэр бол компьтерийн киноны нэрт жүжигчин бас чадварлаг программ зохиогч нэгэн. Энэ эрхэм мөн л ямарч Оскар”-гүй. Уг нь бол тэрээр найруулагч Питер Жексоны “Бөгжний Эзэн”-ий үзлийн муухай царайт Голлумыг компьютерийн программаар бүтээж өөрөө тэр дүрдээ тоглож дуу оруулсан. Мөн аварга Кинг Конгийн шинэчилсэн дүрийг дахин бүтээн энэ төрлийн киноны түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Энд түүний бүтээсэн компьютерийн олон арван уран сайхны болон хүүхэлдэйн кинонуудыг дурдсангүй. Гэтэл дээрх хоёр киног бүтээгчид өнгөрсөн хоёр жилд бараг бүх “Оскар”-ыг хамж авах шахсан. Гэхдээ Эндийг энэ төрлийн киног шүтэн бишрэгчид ямагт хүндэлж хайрладаг юм. Харин тэрээр өмнө нь хэзээ ч “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд оролцож үзээгүй эгэл даруу зантай нэгэн бөгөөд түүнд энэ тэнэг шагнал хэзээ ч хэрэггүй хэмээн мэдэгдэж байсан удаатай. Ийм “гавьяагүй” эрхэмүүд Америкаар битгий хэл дэлхийгээр дүүрэн байгаа.
Тэгвэл хэн тэр “Оскар” гээчийг авах ёстой болж байна. Дээрх жишээнүүдээс үзэхэд хоёр талтай нэг зүйл ажиглагдаж байна. Тухайн киноны гол баатар нь Armani&Zegna фирмийн үнэтэй хүрмээр гангардаг, “Феррари”, “порш”, “ягуар” хөлөглөн, өндөр зэрэглэлийн хай-стилийн хауст амьдран, сексуаль төрхтэй, дээд зэрэглэлийн франц ресторанд хооллодог, гэр бүлийн тогтвортой байдалтай, хамгийн царайлаг партнертай, нийгмийн төлөө эх оронч дүр эсгэдэг л бол зөвхөн тухайн кино нь “Оскар” хүртэх боломжинд дөхөж очдог ажээ. Тэгвэл дэлгэцэнд гол дүр нь хуучин муу байшинд амьдардаг, эвдэрхий “пик-апп” хөлөглөн, үнэ хямдтай хувцас өмссөн, жанк төрлийн хоолоор голоо зогоон, шоронд хүртэл орон заримдаа бүр хүйсээ хүртэл солиулж ижил хүйстэн болох, дээр нь муухай царайтай, үмхий үнэртэй, гаж дурлалтай байвал тэр дүр энэ шагналын эзэн болох шанс ихтэй байдаг.
Амрикийн кино академийн гишүүдийн ихэнх хувь нь буюу 6000-аас 3700 нь америкаас гаралтай кино жүжигчдээс бүрддэг. Тэдгээр нь өөрсдийн од гэсэн нэрийн доор сайн бүтээл хийдэг өөрийн орны кино найруулагчид болон продюссерүүдийг лоббидохдоо гаргуунд гэж болно. Энэ ч утгаараа тэндхийн засаглалийн амбици, өөрийгөө хайрлах үзлээс үүдэн “Оскар” Европынхонд халгаатай хандах болсон. Хамгийн тод жишээ бол Английн найруулагч Мартин Скорсезе байна. Түүний богцонд “Оскар”-т 19 удаа нэр дэвшсэн гэх цаас байдаг ч тэдгээрээс нэгийг нь ч авч үзээгүй. Мартины 1977 онд бүтээсэн хамгийн шилдэг киноны нэг болох “Таксины жолооч” /”Taxist”/ нь тухайн үедээ Силвестр Сталлонегийн тоглосон “Рокки”-д дарагдсан түүхтэй. Угтаа бол тэрхүү учир утгагүй зодооноос илүүтэй нэгэн амьдралыг харуулсан нийгмийн үнэн дүр төрх үзэгчдийн сэтгэлд илүү нийцэж байсан гэдэг. Гэхдээ энэхүү нэрт найруулагч өнөөдөр ч гэсэн хамгийн шилдэг командыг бүрдүүлэн бүтээлээ хийсээр байгаа, дэлхийн сая сая үзэгчид түүнд албан бус “Оскар”-ыг өгчихсөн гэхэд болно. Нөгөө “Рокки” /”Rocky”/ нь хэд хэдэн цувралаар гарсан ч гэсэн аль хэдийн үзэгчийн сэтгэлээс арчигдчихсан байгаа болов уу.
Түүнчлэн 1942 онд бүх цаг үеийн шилдэг бүтээлд тооцогддог Оскар Уэллсийн “Иргэн Кэйн” /”Citizen Cain”/ кино тодорхой бус шалтгаанаар Жон Фордын нийгмийн драм болох “Миний ногоон зах хязгаар” /”My Green Destination”/-т бас л нухлуулсан байна. үҮниийг тухайн үед Английн кино урлагийнхан үл зөвшөөрөөд барахгүй бүр Америкийн дээд шүүхэд хүртэл хандаж байсан удаатай. Харамсалтай нь засаглал бол засаглал гээчээр тэр улсын шүүх болон оюуны бүтээлийг шалгах товчоо үүнийг нэг их асуудалд тооцоогүй гэдэг.
Мөн домог болсон гэж болох найруулагч Альфред Хичкок кино урлагт яамгүй олон жилийг зарцуулчихаад Америкчуудаас “Оскар” гээчийг аваагүй өдий хүрсэн. Эцэст нь бас нэгэн харамсалтай жишээ хэлэхэд цагтаа Европын бараг бүх кино наадмуудын шагналыг хүртсэн “Гэмт хэргийн сэжүүр” хэмээх бүтээл 1994 онд зөвхөн “шилдэг кино зохиол” гэсэн номинациар “Оскар” авсан билээ. Энэ нэг талаасаа уг кинонд шагнал өгсөн хэдийч кино биш харин уран зохиолын салбарыг л үнэлсэн хэрэг боллоо хэмээн судлаачид үзсэн.
Иймэрхүү олонд таагүй сэтгэгдэл төрүүлсэн хачирхалтай бас будлиантай байдалд Английн криминал киноны нэрт найруулагч Квентин Тарантино нэгэн мэдэгдэл хийсэн байна. Тэрээр “кино гэдэг бол санаасаа зохиосон үйл явдалд түшиглэхээсээ гадна нь тухайн орчин, үйл хөдлөл, хэл яриа, хэв маягийг үнэн дотроос гаргах цаг нь нэгэнт болсон, өнөөдөр бид үзэгчдийг дорд үзэх эрх байхгүй. Яг ийм ёс бус уур амьсгал Америкчуудаас байнга мэдрэгддэг. Энэ л өнөөгийн төгс кино урлагийн эмэгнэл болж байна” хэмээжээ.
Түүнчлэн английн болон Еропын кино судлаачдын дүгнэж байгаагаар жил бүрийн “Оскар”-ын шагнал гардуулах ажиллагаа нь зөвхөн тухайн жүжигчний амбицийг хөөрөгдөж, тайзан дээрээс л хэдэн талархалын үг хэлж, дараагийн томоохон дүрийг авах арга болсон гэлтэй. Өөрөө хэлбэл “Оскар” нь өдгөө уран бүтээлчдийн нэр хүндээ өсгөн, олонд хиймлээр таалагдах хуйвалдаан болжээ гэж үзэж байгаа аж. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л 2003 онд Николь Кидман “Цаг” /”Hour”/ киногоороо “шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг хүртснээр “Орчуулагч” /”Translator”/ кинонд гол дүр бүтээх эрхийг найруулагчаас нь авчээ. Энэ нь цаанаа тухайн кинонд тэрхүү нэр хүндтэй шагналын эзэн хүнийг тоглуулна гэсэн болзолтой холбоотой байсан гэдэг.
Тэгвэл нөгөө талаасаа өнөөдөр энэ шагналын эзэн болоход бага гэлтгүй эротик дүр төрх бүхий имиж ихээхэн байр суур эзлэх болжээ. Үүнийг сүүлийн гурван жилд уг шагналын эзэн болсон залуу жүжигчид болон бүсгүйчүүдээс харж болно. Дүр бүтээх явцдаа янз бүрийн секс скандалд холбогдох, паппарацын дуранд нүцгэн өртөх, томоохон сэтгүүлд задгай маягийн зургаа тавиулах зэрэг нь ийм төрлийн имиж бүрдүүлэлтэнд их нааштай нөлөөлдөг байна.
“Шилдэг эрэгтэй” болон “шилдэг эмэгтэй” дүрийн номинаци тэр чигтээ царай муутнуудын шоу болжээ хэмээн барууны томоохон судлаачид үздэг. Өөрийн байх хэмжээнээсээ 15 кг-аар таргалаад байсан Шарлиз Терон гэхэд л чадварлаг нүүр хувиргагчидын ачаар “Мангас” /”Monster”/ киноны ижил хүйстэн, биеэ үнэлэгч, алуурчин хар тамхичны дүрээр санаандгүй “Оскар” хүртсэн. Тэгвэл Эдриан Броуди “Төгөлдөр хуурч” /”Pianist”/ киногоор “Оскар” авахын тулд 15 кг турж ингэсний үр дүнд өлсгөлөн, арчаагүй хөгжимчний дүрийг бүтээсэн билээ. “Хөвгүүд уйлдаггүй юм” киноны Хиллари Свонк л гэхэд хэдэн сараар спорт зааланд бэлтгэл хийснээр атингар бие нь түүнд “Сая долларын бүсгүй” /”Million dollars baby”/ -гээр энэ шагналыг авч өгсөн гээд олон жишээ баримт байдаг.
Дээр нь нэмж хэлэхэд өнөөдөр “Оскар”-т нийгмийн драм, хүйсийн гаж зуршил, ядуу дүр төрх, эрэмдэг бие хаа л амжилт гаргах болжээ. Эдгээрээс үзэхэд ер нь өнөөгийн Холливудад замбраагүй дүр санаанд оромгүй үйлдэлүүд л амжилт дагулдаг болжээ.
Ингээд энэ жилийн “Оскар”-т чухамдаа хэн хэн гэдэг жүжигчид, ямар шийдэлтэй кинонууд нэр дэвшихийг удахгүй тэдгээрийг тодруулах Америкийн кино академийн шүүлтүүрээс харья.
Тэгээд ч манай уран бүтээлчдийн сүүлийн хэдэн жилд гадныхантай хамтран бүтээсэн хэд хэдэн кино /баримтат/ энэхүү шагналыг шүүрэн алдсаныг бид санаж байна. Тийм ч учраас жил жилийн “Оскар” хаашаа хандаж байна, ямар шалгуураар тэдгээр уран бүтээлчид болон кино тэрхүү том шагналд хүрдэг болох нь бидэнд нэгэнтээ хамаатай болсон гэлтэй.
Slava
Сэтгэгдэл ( 0 )