Сьерра Леон бүсгүй Хүүхдийнхээ эцгийг Батлан хамгаалахын сайдаас нэхэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 13

Монголын Зэвсэгт хүчний цэнхэр дуулгатнууд Сьерра Леон улс дахь НҮБ-ын тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо харьж ирсэн. 2006 оноос хойш таван жилийн турш аагим халуун, аадар бороонд үл шантран өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэн Монгол эх орныхоо нэрийг, Монгол цэргийн хатыг гайхуулсан байлдагчдаараа бид бахархах нь зүй ёсны юм. Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үүдийг нээсэн Сьерра Леон дахь Тусгай шүүхийн хамгаалалтын ажиллагаа дуусгавар болж Монгол Улсын Зэвсэгт хүчний аравдугаар ээлжийн цэргийн багаа хүлээж авсантай зэрэгцэн Батлан хамгаалах яаманд Сьерра Леон улсаас нэгэн захидал ирсэн байна. Захидлын агуулга нь, Сьерра Леон улсын иргэн африк бүсгүй монгол цэргийн хүүхдийг төрүүлсэн аж. Хүүхдийнх нь аав манай цэнхэр дуулгатнуудын нэг бөгөөд бүсгүй тэр залуугийн нэрийг мэдэхгүй. Зургийг нь харвал танина гэсэн байна. Тэрбээр хүүхдийнхээ эцгийг олж өгөөч гэсэн хүсэлтийг тавьжээ. Нэгэнт захидал ирсэн болохоор хариу өгөх шаардлагатай. Гэсэн ч хэрхэн хариу өгөхөө мэдэхгүй гайхсан нөхдүүд байгаа юм байна. Хүний газар, гүний нутагт олон сараар алба хааж буй нас залуу, цус шингэн монгол эрчүүдэд физиологийн хэрэгцээ байж таарна. Хүн төрөлхтний нийтлэг хэрэгцээ учраас яалтай ч билээ. Гэхдээ Сьерра Леон улс нь ДОХ-ын халдвараараа дэлхийд тэргүүлдэг бүс нутагт оршдог орон гэдэгт өндөр анхаарах ёстой юм. Нэг цэрэг нэг бүсгүйг хөл хүнд болгоод нутагтаа буцаж ирсэн тухай баттай мэдээлэл байгаа ч, хоёр мянга хол давсан цэргүүд маань физиологийн хэрэгцээгээ хэрхэн яаж шийдэж ирсэн юм бэ гэдэг нь анхаарахаас аргагүй асуудал юм. Бусад улс орнууд үзвэр үйлчилгээ, эм тариа, хиймэл хүүхэн гээд цэргүүдийнхээ бүхий л хэрэгцээг хангах тал дээр онцгой анхаардаг. Харин манай тухайд хэрхдэг юм бол? Манайхаас бусад цэргүүд нутгийн эмэгтэйчүүдтэй орооцолдох нь элбэг. Харин манай энхийг сахиулагчид үүрэг биелүүлэхээс бусад үед хуарангаасаа бараг гардаггүй бөгөөд үүгээрээ ч үйл ажиллагаа явуулж буй оронд илүү нэр хүндтэй байдаг юм байна. Ямартаа ч манай улс НҮБ-д цэргээ хандивласан топ 40 оны тоонд багтсан билээ.
    “Хувийн мөрдөгч” сониноос

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top