Чингэлтэй дүүргийн засаг дарга Даваагийн Ганболдийн санаачлагаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр хотын өнгө төрхийг тодорхойлох нэгэн сайхан цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж Чингэлтэй дүүрэгт бий болсон билээ. Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит тус цэцэрлэгт хүрээлэнд их найрагчийн хүрэл хөшөө, усан оргилуур, мини тайз, ногоон байгууламж, явган хүний зам, хамгаалалтын байр гэрэлтүүлгийн иж бүрэн тохижилт хийгджээ. Энэ нь өдгөө хүмүүсийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх дуртай газар нь болжээ. Энэ бүх ажил нь Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын хамт олны хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн билээ. Нийслэлийн өнгө төрхийг засахад хувь нэмэр оруулж буй Чингэлтэйчүүддээ баярлалаа.

Сэтгэгдэл ( 0 )