“Дээлтэй Монгол” наадмын шилдгүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 13

“Дээлтэй Монгол” наадам Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Наадмын хүрээнд үндэсний хувцсаараа гоёсон иргэд, байгууллагыг шалгаруулж шагнал гардууллаа.  

Тухайлбал Үндэсний дээлтэй шилдэг эрэгтэй хүүхдээр н.Сүхбат шалгарсан бол эмэгтэй хүүхдээр н.Мишээл тодорсон юм. Харин хамгийн бяцхан үндэсний дээлтэй оролцогч нь Сонгинохайрхан дүүргийн дөрвөн сартай хүүхэд байлаа. Монгол дээлтэй гадаадын шилдэг оролцогчоор Швейцарь улсын иргэн Тэри шалгарсан бол хоёрдугаар байрыг Японы иргэн, гуравдугаар байранд АНУ-ын иргэн шалгарлаа. Хамгийн сайхан дээлтэй хосын тэмцээнд 38 хос оролцсоноос дөрвөн хосыг тусгай байрт шалгаруулахад Ариунболд, Золзаяа нар шилдгийн шилдгээр тодров.  

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top