Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдсон Монгол дээлээ гадаад, дотоодынхонд сурталчлах зорилготой “Дээлтэй Монгол” наадмыг нийслэлчүүд зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Сүх жанжны талбайд ёслол төгөлдөр болсон "Дээлтэй Монгол" наадмын үеэр ардын урлагийн тоглолт, Монгол үндэсний хувцастай парад, Монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг зэрэг наадамчдын анхаарлыг татахуйц соёл урлагийн арга хэмжээнүүд боллоо. Мөн "Дээлтэй Монгол"-ын "даруухан бизнес" гэж "Зиндаа" сайтын тодотгож буй Монгол дээлний прокатны үйлчилгээ, Монгол хувцас хэрэглэл, сувинерын худалдаа, гэрэл зургийн үйлчилгээ наадамчин олны хүсэн хүлээдэг зүйлсийн нэг болжээ. Наадмын гурав дахь өдөр тохиодог энэхүү арга хэмжээг Төрийн бодлогоор илүү өндөр түвшинд зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлж, Монголын гар урчууд, эгэл жирийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэдээ худалдаа, наймааны бага боловч боломжийг олгох нь зүйтэй мэт санагдсаныг зориуд тэмдэглэе.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )