Хэрэв илүүдэл жингээс салахыг хүсч байгаа бол хоолоо аль болох сайтар, удаан хугацаагаар зажилж байх хэрэгтэй гэдгийг Харбины их сургуулийн эрдэмтэд зөвлөж байна. Сайн зажилбал калорийн хэмжээ буурдаг аж. Судалгааг явуулахдаа 40 сайн дурынхныг оролцуулжээ.
Тэд хоолоо 40 удаа зажлах ёстой. Ийм маягаар 12 хувиар бага хоол идэж болдгийг эрдэмтэд тогтоожээ. Их зажилна гэдэг нь хүн хэтрүүлэн хоол хүнс идэхгүй, ингэснээр ходоод дүүрчихлээ гэх дохиог уураг тархинд өгөх хугацаа гарч ирдэг гэнэ. Мөн өлсөхөд нөлөөлдөг гормон болох грелины түвшин буурдаг гэж үзжээ.
Эрдэмтэд олж илрүүлсэн онолоо батлахын тулд 16 гоолиг, 14 илүүдэл жинтэй хүмүүс дээр туршилт явуулжээ. Тарган туранхай хүмүүсийн хоол хүнс зажлах нь ч нэлээд ялгаатайг эрдэмтэд тогтоосон байна. Бялуу өгөөд хэр хэмжээтэй зажилж байгааг нь хальснаа буулгажээ. Гэтэл тарган хүмүүс түргэн идэж, бараг л зажлахгүй залгиж байсан гэнэ.
Дараачийн туршилтанд сайн дурынханд мөн л бялуу өгч 40 удаа зажлахыг хүсчээ. Тэд их зажлах тутам бага хэмжээтэй идэж байгаа нь тогтоогджээ. Мөн хоол идсэнээс хойш авсан цусны шинжилгээгээр өлсөхөд нөлөөлдөг гормоны хэмжээ бага байгааг илрүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )