Онигоо: -Клизм тавихад юу хэрэгтэй вэ...

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 14

Хоёр сонгогч:

-Чи энэ нэр дэвшигчдийн талаар юу гэж бодож байна?

-Тиймээ. Аз болоход бид тэр тэнэгүүдээс нэгийг нь л сонгох юм байна лээ ш дээ

................................................

 

Эрүүл мэндийн сургуулийн шалгалт:

-За яасан амжилттай өгсөн үү?

-Үгүй ээ.

-Яасан бэ?

-Нэг асуулт асуусаан.

-Ямар...

-Клизм тавихад юу хэрэгтэй вэ гээд...

-Тэгээд?

-Тэгэхээр нь өгзөг хэрэгтэй гээд хэлчихлээ.

....................................................

 

Эхнэр нь орон дээрээ нүцгэлэн хөлөө алцайгаад хэвтжээ. Тэгээд тачаангуйгаар:

-Хонгор минь чи миний юу хүсэж байгааг мэдэж байна уу? гэхэд нөхөр:

-Мэдэж байна аа... Чи надаас дандаа арьсан шуба нэхдэг. Бүр үнэтэйг нь. Ээжийгээ дандаа гэрт авчирдаг. Сар болгон байрандаа засвар хийе гэж надаас мөнгө нэхдэг. Би загасанд зуун жилд нэг л удаа явж байхад танайхныг долоо хоног болгон ресторaнд хооллуулдаг. Өөрөө сериал үздэг байж надад порно үзэхийг зөвшөөрдөггүй. Миний эрхтэнг Батаагийнхаас жижигхэн гэдэг.... Аан тэгээд одоо орон дээрээ ганцаараа унтдаг боллоо гэж хэлэх гэж байна уу, айн...

....................................

 

Нөхөр ТВ үзэж байна. Дэлгэцээр...

-Чи тийшээ битгий яв аа. Сануулж байна. Хөөе тэнэг ээ, би чамайг битгий яв гэж байна ш дээ... гэх яриа гарна.

Эхнэр:

-Хонгор минь, чи юу үзэж байгаан?

-Аан, бидний хуримын бичлэг ээ...

............................

 

Нэг эр бааранд ороод 50 орчим насны дажгүй бүсгүйтэй танилцав. Жаахан ууцгаалаа...

-Чи өмнө нь ээж охин хоёртой секс хийж үзсэн үү?

-Үгүй.

-Тэгвэл үзмээр байна уу?

-Тэгье.

-Манайх руу явцгаая.

Бүсгүй гэртээ ирээд хаалгаа онгойлгонгуутаа:

-Ээжээ бид ирлээ, та унтаагүй байгаа биз дээ хэмээв.

..............................

 

Бүсгүй:

-Үгүй ээ хонгор минь, хуримын дараа л секс...

-Нархан минь, машин авахад л эхлээд унаж үзээд дараа нь бичиг баримтыг нь янзалдаг шүү дээ...

.........................................

 

Залуу бүсгүйд хандан:

-Танайд орж аяга кофе ууж болох уу?

-Би анхны болзоондоо эр хүнийг гэртээ урьдаггүй л дээ.

-Тэгвэл энэ бидний сүүлчийн болзоо л болог.

 

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top