Эмэгтэй хүн хэт эрт, эсвэл хэт орой хүүхэд гаргах хэрэггүй

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 14

20-29 нас

Эерэг тал: Энэ насанд эмэгтэй хүний бие махбодийн хөгжил гүйцэж, үр хүүхэд тээх болон төрүүлэхэд зохицсон байдаг. Учир нь зүрх судасны систем эрүүл, таазны булчингууд ачаалал даах чадвартай болж, хэлхээ яс бэхжин, түүний ачаар умайд буй үр хөврөл минерал бодисуудаар тэжээгддэг билээ. 25 настай эмэгтэй жирэмсэлэхэд ердөө 2 сар л хангалттай. Энэ насанд жирэмсний элдэв эмгэг согог маш ховор тохиолддог аж. Мөн төрөх үед нярай хүүхэд гэмтэл авах тохиолдол байдаггүй гэнэ.

Сөрөг тал: 20 нас дөнгөж гарч байгаа хүүхнүүд сэтгэл санааны хувьд тогтож гүйцэд төлөвшөөгүй, дорой байдаг. Түүнчлэн ихэнх бүсгүйчүүл энэ үед хүүхдээ хүмүүжүүлэх албан ажил, ханийн үүрэг зэргийг хослуулж чаддаггүй учраас 25 настнууд 30-40 настайчуудыг бодвол хоёр дахин олон салж, гэр бүлээ цуцлуулдаг аж.

30-39 нас:

Эерэг тал: Ихэнх хүмүүс энэ насандаа сайхан бат бөх гэр бүл болсон байдаг. Мөн материаллаг байдлын хувьд, бас сэтгэл зүйн хувьд ч тэр айх зүйлгүй тайван болдог. Өдөр тутмын санхүүгийн асуудал , бэрхшээлүүд мэдэгдэхүйц багасдаг. Тэдний эрхэм дээд хүсэл бол хүүхэдтэй болох явдал юм. Энэ насны ихэнх эрчүүд "ямар нэг юмнаас хоцорчих вий” "амьдрал хажуугаар нь өнгөрч байна" гэж харамсахаа больдог.

Сөрөг тал: Өнөөдөр олон бүсгүйчүүд амьдралаа төгс төлөвлөхийг хичээх болжээ. Тэд эхлээд боловсрол эзэмшиж, дараа нь албан тушаал ахихыг эрмэлздэг. Энэ бүхний дараа хүүхдийн тухай бодож эхэлдэг гэнэ. Иймээс энэ насны ихэнх хосууд үр хүүхэдтэй байдаг. 30 настай эмэгтэй хүн 10 жилийн өмнөхийг бодвол жирэмсэлэхийн тулд хоёр дахин хугацаа зарах хэрэгтэй байдаг. 35 ба түүнээс дээш настай эхээс төрсөн хүүхдийн хромосом өөрчлөлтэй байх магадлал нэн өндөр ажээ. Тухайлбал, 190 хүүхдийн нэг нь хромосомын өөрчлөлтэй байдаг гэнэ. Энэ насанд эмэгтэй хүн өөрийн бие махбодь, болон эмчид итгэх нь итгэл багасч, кесарево (хийсвэр) хийлгэх нь ихэсдэг.

40 - өөс дээш нас:

Эерэг тал: 40 наснаас хойш хүүхэд төрүүлэх нь онцгой явдал болжээ. Гэхдээ зарим бүсгүйчүүд ухамсартайгаар орой төрөхөөр шийдсэн байдаг. Тэд бэлтгэлээ эртнээс базааж, хэнз хүүхэд их хүсэн хүлээж төрүүлдэг.

Сөрөг тал: Бүх эмч нар энэ насанд төрөхийг "рисктэй" жирэмслэлт гэж тооцдог. Түүнээс гадна хромосом өөрчлөгдөх нь эрс ихсэж, жирэмслэх магадлал буурдаг. Жирэмсэн үед сэтгэлийн хямралд автах нь олширч, ажил хэрэгч бүсгүйгээс эх хүн болж өөрчлөгдөхийг гэнэтийн цочирдол гэж хүлээн авдаг.

Эх сурвалж: Хань

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top