Салхин паркийн ажил эхлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 16

Манай улсад анх удаа хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчний хамгийн том төсөл болох “Салхит” төслийн барилгын ажил эхэлжээ.  “Newcom” групп АНУ-ын “General electric”-тэй хамтран хэрэгжүүлж буй уг төслийн нийт өртөг 100 сая ам.доллар бөгөөд жилд 50 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Энэ нь манай улсын эрчим хүчний хэрэглээний 5 хувийг хангах бололцоотой гэсэн үг юм. Төслийн зөвлөхөөр Шотландын сэргээгдэх эрчим хүчний технологийн зөвлөх “SgurrEnergy” компани ажиллаж байна.

Салхин фермийг Улаанбаатар хотоос 70 км-ийн зайд өвөл - 40°С, зундаа 40°С хэмийн хүрдэг эрс тэс уур амьсгалын бүсэд байгуулж байгаа юм байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top