Төрийн ордны баруун талын замыг долоо хонoг хаана

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 16

Засгийн газрын ордны баруун талын хэсэг буюу Жуулчны гудамжаас хойш Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх 200 орчим метр замыг засахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор дээрх хэсгийн замын хөдөлгөөнийг энэ сарын 17-ны 00 цагаас 24-ны 00 цаг хүртэл долоо хоногийн хугацаатай хаана. Энэ хугацаанд тус замын газар доорх инженерийн байгууламжид бороо усны, цахилгаан инженер шугам сүлжээний, зам засварын ажил гээд иж бүрэн засвар хийгдэх юм байна.

Энэ жилийн хувьд Сүхбаатарын гудамжны хоёр орчим километр замыг гурван тэрбум төгрөгөөр засварлахаар болсон бөгөөд замын хөдөлгөөнд ачаалал үүсэхээс сэргийлэн хэсэгчлэн засч байгаа нь энэ ажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top