100 айлын гүүрний замын хөдөлгөөнийг зогсоов

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 16

Нийслэлд авто зам засварын ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна. Тухайлбал 100 айлаас Сансрын колонк руу өгсдөг гүүрний автозамын хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Тэнд хос гүүр байрладаг бөгөөд эхний ээлжид өчигдөр нэг гүүрийг нь хааж засварын ажлыг эхлүүлжээ. Гүүрний засварын ажил төлөвлөгөө ёсоор ирэх есдүгээр сарын 07-ныг хүртэл үргэлжлэх аж.

Энэ гүүрээр илүү олон машин явуулахын тулд энэхүү ажлыг эхлүүлсэн талаар албаны хүн мэдээллээ. Түүнчлэн гүүрийг тэр чигт нь буулгаж, тулгуур дамнуургыг бүтнээр нь солихоор болжээ. Одоогоор энэ гүүр зургаа орчим метр өргөнтэй. Үүнийг 11 метрийн өргөнтэй болгохоор ажиллаж байгаа. Ингэснээр гурван эгнээгээр автомашинууд зорчино. Ийнхүү эхний гүүрийг засварлаж дуусаад дараагийн гүүрийг хаах юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top