Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна. Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төв болон говийн нутгийн зарим, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсгээр 28-33 градус, зүүн зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн баруун хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )