Өрнийн зурхай

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17
Мягмар, 2012 оны 7-р сарын 17

Хонь
(3/21-4/19)

7 сарын 17. Бүтээлч өдөр. Та өнөөдөр ажлаа ямар ч саадгүйгээр хийж дуусгах болно. Чухал ажлаа хурдан дуусгаж, өдрийг үр бүтээлтэй өнгөрүүл. Таны танилын хүрээ маш өргөн бөгөөд энэ нь таныг гайхшруулах болно. Та үүний тусламжтайгаар богинохон хугацаанд ихийг амжуулах болно. Бизнесийн үйл ажиллагаа амжилттай байж, таны орлого огцом өснө. Ямар нэг том төлөвлөгөө эхлэхээсээ өмнө зарим нэг хувийн асуудлаа шийдвэрлэж дуусга. Сайн төлөвлөгөө судалгааны ачаар таны бизнес амжилт олох болно.


Мягмар, 2012 оны 7-р сарын 17 

Хилэнц
(10/23-11/21)

7 сарын 17. Хүнд өдөр. Нийгэм улс төрийн тогтворгүй байдлаас болж хилэнцийнхэний санхүүгийн байдал муудна. Мэдрэлийн ядаргаанд орж ядарч туйлдаж болзошгүй. Хурц үг хэлэхээс зайлсхий. Уур хилэнгээ барь. Найдваргүй хүмүүсийг өөрийнхөө төлөвлөгөөнд оролцуулах хэрэггүй. Хөнгөн ашиг авчрах саналыг бүү хүлээн ав. Хөрштэйгээ харьцах харьцааг хянаж үзэх хэрэгтэй.


Мягмар, 2012 оны 7-р сарын 17 

Нум
(11/22-12/21)

7 сарын 17. Нумын ордныхон овсгоотой, гярхай байдгаараа алдартай бизнес сэтгэлгээтэй нумынханы хувьд энэ бол ерөнхийдөө хангалттай мөнгө сайхан амьдралыг бий болгодог гэсэн утагтай. Хэдийгээр яг одоо сар таны хувийн мөнгөний гэр арслангийн ордоор дайрч өнгөрч байгаа ч гэсэн шийдвэрлэх хэрэгтэй хэд хэдэн санхүүгийн асуудал байж болох юм. Энэ үед зохион байгуулагдах үдэшлэгнүүд ба буяны оролцож байгаа ажиллагаанууд танд бусадтай дотны харилцаа хөгжүүлэх ба мөн түүнчлэн алдар нэрийг чинь өсгөх боломж авчирна.


Мягмар, 2012 оны 7-р сарын 17 

Хамтатгах
(5/21-6/21)

7 сарын 17. Найдвар төрүүлсэн өдөр. Боломж, бололцоонууд ирнэ. Явах ёстой зам, зүг чигээ сонгосон гэдэг төсөөлсөн шиг тань амархан сонголт биш. Ихрийн ордонд төрсөн таны хувьд танд өөрчлөгдөж хувьсашгүй шинж чанар байдаг. Тиймээс та шаардлагатай хувьсал өөрчлөлтийг хүлээн авна гэдэгтээ бэлдэх хэрэггүй. Бүх сонголтуудыг хар, таны хүсэл зорилгод нийцэж байгаа юм шиг жүжиглэ. Cap эрүүл мэндийг тань илтгэдэг хонины орд руу гулсан орох ба хангалттай их унтаж амрах, байнгын дасгал сургуулилт хийх, зөв хоолны дэглэм сахихыг сануулна. Хэрэв таны caгс халгин цалгиж байвал бусадтай ажиллахаар томилогдох болно.


Мягмар, 2012 оны 7-р сарын 17 

Матар
(12/22-1/19)

7 сарын 17. Материаллаг сайн сайханд хүрэхэд чиглэсэн хөлс асгаруулан , хүнд нямбай хөдөлмөр бол энэ өдрийн таны гол зорилго мөн. Туслах чанарын асуудлуудад анхаарлаа бүү хандуул. Өнөөдөр алдсаныг ирээдүйд эргүүлэн авахад маш хүнд байх болно. Хуучны анд нөхөд, танилуудтайгаа уулзах, тасарсан харьцаагаа сэргээх хүсэл төрөх магадлал маш өндөр байна.


Мягмар, 2012 оны 7-р сарын 17 

Хумх
(1/20-2/18)

7 сарын 17. Хөдөлгөөнтэй өдөр. Уран бүтээлийн эрэл хайгуул хийх, шинэ мэдлэг эзэмших гар урлалд суралцахыг од эрхэс таашааж байна. Шинэ ажил эхлэх байраа сэлгэх эсвэл тохижуулахад таатай. Энэ өдөр зөн билэг найдвартай ажиллагааг хослуулан ажиллах хэрэгтэй. Таны бодол үнэн зөв ,цагаа олсон байх болно. Найз нөхдийнхөө зөвлөгөөг сонс. Хуулийн шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн асуудлынхаа талаар хамаатан садан эсвэл мэргэжлийн хүнээс зөвлөмж ав. Орой эерэг сэтгэлгээтэйгээр гэртээ ор.


Мягмар, 2012 оны 7-р сарын 17 

Охин
(8/23-9/22)

7 сарын 17. Хэсэг хугацаанд гэр зуурын санал зөрөлдөөн үргэлжлэх бололтой. Гэхдээ өнөөдөр та эв эе, эв найрамдалтай байхад найдаж болно. Энэ нь таны ойр дотны бөгөөд хайртай хүмүүсийг чинь зөөлрүүлж байгаа хайрын хүчтэй мэдрэмжтэй холбоотой. Нэмэлт үүрэг даалгаврыг гүйцэтгэх гэж гүйх нь бусдын төлөө хийж байгаа ч ядаргаатай бөгөөд төвөгтэй байх болно. Гэхдээ хэрэг болсон үед нь бусдад туслаж чадаж байгаадаа та сэтэл ханамжтай, баяртай байх болно. Хэрэв хэн нэг нь тусламж дэмжлэг хүсвэл та дуртайгаар зөвшөөрөх хэрэгтэй.


Мягмар, 2012 оны 7-р сарын 17 

Загас
(2/19-3/20)

7 сарын 17. Үнэ цэнэтэй ажил авахын тулд өөрийгөө сатааруулалгүй байх хэрэгтэй. Найз тань итгэлийг тань хөсөрдүүлж магад. Гэхдээ түүнд битгий их уурлаарай. Учир нь та гол шалтгааныг нь мэдээд ойлгож, уучлах болно. Та өөрийн хайртай хүндээ сэтгэлээ илчлэх нь маш хэцүү гэдгийг өнөөдөр олж мэдэх болно. Гэвч та үнийг амархан болгож чадна. Бодолтой бас ухаантай бай.


Мягмар, 2012 оны 7-р сарын 17 

Мэлхий
(6/22-7/22)

7 сарын 17. Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Ганцаараа байх хүсэл нь аливаа зүйлийг хийж бүтээхэд саад болно. Үүний оронд та өөрт олдох боломж, азаа ашиглан төлөвлөгөө зохион ажиллах хэрэгтэй. Хэрэв таны хайр дурлалд ямар нэгэн нууц байсан бол та түүнийг дэлгэх болно. Өөрийгөө сайн илэрхийл. Оюуны чадвар ердийнхөөс өндөр байна. Та номлогч биш тул бусдад санаа бодлоо илэрхийлэх болмж олго. Амралтын орчинг бүрдүүл.


Мягмар, 2012 оны 7-р сарын 17 

Үхэр
(4/20-5/20)

7 сарын 17. Сэтгэл зовнисон өдөр. Томоохон үйл явдлыг хүлээх тань таны санааг зовоож, шөнө нойргүй хоноход хүргэнэ. Өглөө сайн унтаж амарч тайвшир. Хэрвээ цаг байвал цаг гаран хөөстэй ваннд ороорой. Шашны цуглаанаар сайн нөлөөтэй байх бөгөөд чухал зүйл хэлэх хүнтэй холбоо тогтооно. Зарим нь нэмж үл хөдлөх хөрөнгө авах талаар бодох бөгөөд түүнийгээ судлан хэд хэдэн газраар орно. Хамгийн гол нь барьцаат зээлээ эргүүлж төлөхөд түрээсний мөнгө олоход тустай газар худалдаж аваарай. Үл хөдлөх хөрөнгийн дамын худалдаачидтай холбогдохоос сэргийлээрэй. Овоорсон их ажлаа дуусган маргаашийнхаасаа хөнгөлөөрэй.


Мягмар, 2012 оны 7-р сарын 17

Жинлүүр
(9/23-10/22)

7 сарын 17. Таны гадаадаас захиалсан бараа хүргэгдэж ирэхдээ бага зэрэг удаж магадгүй, бүү гайхаарай. Хэдхэн хоногоор л хойшлогдох болно. Хэсэг хугацааны ч туршид гэсэн эрүүл амьдарья гэж боддог жинлүүрүүд зөв хоолны дэглэмд орох хэрэгтэй. Жингээ хасан, хортой ,таргалуулдаг хоолоо идэхээ зогсооё гэж бодож байгаа бол танилууд дээрээ биш шууд мэргэжилтэн дээр оч. Энэ өдөр оюуны болон биеийн хүчний ажил ихээр шаардагдахгүй тул өдөр бүрийн дэглэмээ сайн сахь. Таны маш чухал хүсэл мөрөөдөл тань энэ өдрийн од гарагсын явуулсан сайн санаатны ачаар биелэгдэх бололтой.


Мягмар, 2012 оны 7-р сарын 17

Арслан
(7/23-8/22)

7 сарын 17. Хостойгоо паркаар алхах нь та хоёрын харилцааг улам гүнзгий шатанд аваачихад хүргэнэ. Урт хугацааны курс дамжаанд суухад магадгүй энэ үе хэцүү хүнд байна. Дуртай спортын багтаа найдлага тавин бага зэргйин бооцоотой мөрий тавихад азтай байх өдөр. Өргөн хэрэглээний гоо сайхны бараа бэлэглэхийг дэлгүүрийнхэн санал болгож магадгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top