Ш.Алтантуяагийн хэрэг Малайзын сонгуулиас өмнө шийдэгдэхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

            Хэрэг хэзээ ч хуучирдаггүйн жишгээр Малайзад учир битүүлгээр амиа алдсан монгол бүсгүй Ш.Алтантуяагийн хэргийг Францын шүүх дахин сөхсөн. Үүнтэй  холбоотойгоор тус хэргийн явцтай танилцахаар Монголоос ажлын хэсэг ирэх сард  Малайз руу явахаар болжээ. Үүнд Малайзчууд баяртай байгаа бөгөөд “Гэмт хэрэгтнүүдийг шийтгэж, Малайзын нэрийг бохир зүйлээс салгах ёстой”  гэж үзэж байгаа гэнэ.Уг нь Ш.Алтантуяаг хөнөөсөн хоёр этгээдэд 2009 онд Малайзын шүүх цаазаар авах ял оноосон боловч ялыг гүйцэтгэлийг хойшлуулсаар өдийг хүрчээ. Бусдын гарт үрээ алдсан С.Шаарийбуу Малайзын Засгийн газраас шүүх процессыг яаравчлуулахыг хүссэн боловч Нажиб Разакийн Засгийн газар хэргийг санаатайгаар хойшлуулсаар байгаа аж.  Харин Малайзын хэвлэлүүд  “Бүсгүйн аллагын цаана улс төрчид буйг нотлох хангалтгай баримт байгаа боловч шүүх энэ талаар тайлбар хийхээс эрс татгалзаж байна.Тиймээс Ш.Алтантуяагийн хэрэг Малайзын сонгуулиас өмнө шийдэгдэхгүй нь” хэмээн бичжээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top