Салхин фермийн Салхит төслийн барилгын ажил эхэлжээ. 100 сая ам.долларын өртөгтэй Салхит төслийн зөвлөхөөр Шотландын сэргээгдэх эрчим хүчний технологийн зөвлөх “SgurrEnergy” компани ажиллаж байгаа билээ. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний таван хувийг хангах 50MW хүчин чадал бүхий Салхит төслийн хүрээнд 31 GE салхин сэнс байгуулах аж.
Уг фермийг Улаанбаатар хотоос 70 километрын зайд өвөл -40C , зундаа 40C хэм хүрдэг эрс тэс уур амьсгалын бүсэд байгуулж байгуулж буй. Энэхүү төсөл нь Монголын хөрөнгө оруулалтын Newcom group болон Америкт төвтэй “General electriс”-тэй хамтарсан төсөл юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )