Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар тасралтгүй бороо орж буйн улмаас Хангайн нуруунаас эхтэй Идэр, Богд, Чигэстэй, Буянт голын усны түвшин 15-90 см нэмэгдэж, Богд гол Улиастай орчмоор үерийн түвшин 20 см даван хүчтэй үерлэж байна. Мөн Хэрлэн голын эх, Туул, Ерөө голын адгаар үерийн түвшин 10-35 см давжээ.
Тиймээс дээрх голуудын ойролцоо суурьшиж буй ард иргэд, аж ахуй нэгж, байгууллага, аялал зугаалгаар амарч байгаа ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )