Дөрвөн хүн архинд хордож нас баржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Өнгөрсөн жилийн наадамтай харьцуулахад энэ жил гэмт хэрэг буурчээ. Гэвч архинаас үүдэлтэй золгүй байдлаар амиа алдах, танхайрах, бусдын биед гэмтэл учруулах гэх мэт гэмт хэргүүд буурахгүй байгаа гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Наадмын эхний өдөр нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагад 3052 дуудлага иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгдсэнийг шалгаж байгаа аж. Тухайлбал, хүний амь хохирсон хоёр, золгүй байдлаар хоёр хүн нас барсан хэрэг гарчээ._Мөн Төв цэнгэлдэхийн дэргэд зүс таних хоёр эмэгтэй иргэн А-г зодож гэмтэл учруулсныг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top