Солонгост Монгол залууд эрүү үүсгэн шалгаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Өнөөдөр БНСУ-ын Кёнгнам аймгийн цагдаагийн газарт согтуугаар автомашин жолоодож явсан Монгол иргэн К саатуулагджээ. Тэрээр өглөөний 07.15 цагт Кёнгнам, Чонгнам дахь зам дээр 0.150 хувийн хэт согтолттой, автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй машин жолоодож явж байсан аж. Улмаар замын урсгал сөрөн машинтай мөргөлдөж осол гаргаснаар дөрвөн Солонгос иргэнийг гэмтээжээ. Гэмтсэн иргэдийг ойролцоох эмнэлэгт хүргэж, яаралтай түргэн тусламж үзүүлсэн байна.

Манай улсын иргэн К нь тус улсад хууль бусаар амьдарч байгаа бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй голдуу барилгын арбайт хийдэг хэмээн мэдэгдсэн байна. Мөн жолооны үнэмлэх, автомашины даатгалгүйгээр машин жолоодож байсан бөгөөд түүний машин хэний нэр дээр байдаг, ямар учраас хууль бусаар машин жолоодож байсан зэргийг Солонгосын цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Д.Шинээ




      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top