Өнгөрсөн хавраас эхлэн охид эмэгтэйчүүдийг умайн болон хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх аяны хүрээнд хорт хавдрын эсрэг вакциныг өсвөр насны охидод орон даяар хийж эхлээд байгаа. Аймаг сум, дүүргийн эмэгтэйчүүдийг өнгөрсөн жилийн сүүлээр DNH-ын шинжилгээ судалгаанд хамруулсан бөгөөд нийт эмэгтэйчүүдийн 36,7 хувьд умайн хүзүүний хорт хавдрын вирус илэрсэн гэжээ. Тэр дундаа, 25-аас доош насныхны өвчлөл хамгийн их буюу 48,5 хувьтай гарсан байна.
ММСС-ийн Эрүүл мэндийн төсөл нь Америкийн Gardasil Access program буюу Gardasil /гардасил/ вакцин үнэ төлбөргүй хандивладаг хөтөлбөрт хамрагдах эрх авчээ. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартыг бүрэн хангасан вакцин гэх. Ямар нэгэн хор нөлөөлөл үзүүлнэ гэж айлтгүй гэдгийг ч мэргэжилтнүүд сануулсаар. Эхний ээлжинд 11-15 насны охидыг гурван тунт вакцинаар үнэ төлбөргүй дархлаажуулах гэнэ. Уг вакцины хоёр дахь тун нь “Церварикс” гэдэг нэртэй.
Гэтэл Орост “Гардисал” гэдэг вакциныг эсэргүүцэж эхэлжээ. Оросын “Амьдрах сайхан” гэдэг эрүүл мэндийн нэвтрүүлгээр “Гардисал” вакциныг сурталчилсан эмэгтэйг телевизэд ажиллах эрхгүй, гэмт хэрэгтэн гэж үзэж байгаа аж. Учир нь уг сурталчилгаанд “Гардисал” вакциныг долоон жилийн туршид дэлхийн 50 оронд 35 мянган эмэгтэйг судалгаанд хамруулж маш сайн судлагдсан гэж магтжээ. Энэхүү сурталчилгааг хийсэн Малышева хоёр хүүхэдтэй, нөхөр нь эмч. Харин энэ гэр бүлийг мөнгөөр зүрх сэтгэлээ худалдсан гэж олон хүн коммент бичсэн байна.
Биологийн ухааны кандидат Червонская “Гардисал гэдэг вакциныг гаргасан компанийн эмийн зааварт доод тал нь 3.5 жил хавдраас хамгаална. Судалгаа цааш үргэлжилж байгаа” гэж бичсэн байгааг анхааруулсан байх юм. Тус улсад барууныханд мөнгөөр худалдагдан сурталчилж байгаа цөөн хэсэг байхад эсэргүүцэж байгаа хүн олон байгаа гэжээ. Тухайлбал эмч, судлаач, сэтгүүлчид олноороо нэгдэж байгаа гэнэ.
“Гардисал” вакциныг тариулсны дараа хүн бүрт харилцан адилгүй сөрөг нөлөө гарч заримд нь маш их өвдөлт бий болж шаналгаа үүсдэг гэжээ. Үүнийг эмчлэх ямар ч боломжгүй байдалд орж үхэлд хүргэдэг байна. Оросууд үүнийг үндэстэнд учирч байгаа аюул хэмээн үзэж маш ихээр эсэргүүцсэн мэдээлэл цацсаар байна.
Сэтгүүлч И.М.Друзийн ярьж байгаагаар барууны эмийн компаниудын өөрсдийн ашиг сонирхол, орлого мөнгө хүүлэх ашиг байгаагаас гадна дэлхийн хүн амыг цөөрүүлэх бодлого явж байна гэж үзэж байгаагаа гадаадын тодорхой эх сурвалжууд тайлбарлаж байгаа.
Нигер улсад сүрьеэгээс сэргийлэх вакцин хийлгэснээрээ олон эмэгтэйчүүд амь алдсан тухай Англи, Франц, Герман, Орос болон Европын хэвлэлүүдэд мэдээлсэн байна.
Дэлхийн хүн ам одоо 6.80 миллиард байгаа бөгөөд шинэ вакцинжуулалтыг хийснээр дэлхийн хүн амыг 10-15 хувь хүртэл бууруулах боломжтой гэж зарим хүмүүс ил тод ярьж байгааг Оросын сэтгүүлч онцлон анхааруулжээ.
Одоогоор манай улсад 11 мянган охин гардасил вакцин хийлгэсэн. Умайн болон хөхний хорт хавдраар бэлгийн харилцаанд орсон хүн өвчлөх магадлалтай. Мөн урьдчилан сэргийлж байгаа гэж бодоход 3.5 жил хавдраас хамгаалдаг байх юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )