БСШУЯ-наас Ерөнхий боловсролын сургуулийн 2012-2013 оны хичээлийн жилд шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн, өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс нийслэл болон орон нутагт нийлүүлж эхэлсэн.
Тус яамнаас бүх сурах бичгийг долдугаар сарын 16-нд багтаан орон нутагт нийлүүлж дуусна хэмээн мэдэгдсэн. Тиймээс 89 төрлийн 1.315348 ширхэг сурах бичиг хэвлэж нийлүүлсэн бөгөөд үүнээс шинээр зохиож хэвлэсэн 27 нэр төрлийн сурах бичгийн 90 хувь нь энэ сарын 1-нд багтан орон нутагт нийлүүлэгдсэн аж. Мөн өмнөх жилүүдэд зохиогдсон 62 нэр төрлийн сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлэх ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сурах бичгээ зах зээлээс худалдан авдаг. Тиймээс зах зээлд худалдах сурах бичгийг энэ сараас эхлэн худалдаанд гаргах талаар хэвлэлийн газруудтай тохиролцон, гэрээ хийж эхэлжээ. Зах зээлд худалдах дунд ангийн сурах бичгийн дундаж үнэ 2200 төгрөг, ахлах ангийн сурах бичгийн дундаж үнэ 3420 төгрөг байна. Өнгөрсөн жилүүдэд хэвлэгдсэн сурах бичгүүд хуучин үнээрээ борлуулагдах аж.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )