Э.Цасчихэр нарын шүүх хурал дахин хойшиллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарыг төрийн албан хаагчийн эрх мэдлээ хэтрүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж, ял ноогдуулаад байгаа. Өнгөрсөн тавдугаар сарын 7-ны шүүх хурлаар Хан-Уул дүүргийн шүүхээс Э.Цасчихэрт албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жил хасч, гурван жил хорих ял оноосон. Мөн ИТХ-ын дарга Д.Батсайханд хоёр жил хорих ял оноож, мөн хугацаагаар албан тушаал эрхлэх эрхийг нь хасах шийдвэр гаргаад байгаа юм. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг тэд эсэргүүцэж давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүх хурлын танхимд өнөөдөр болох байсан.

Гэвч илтгэгч шүүгчээр оролцох байсан  Б.Батцэрэн Олон улсын шүүгч нарын хуралд оролцохоор явсан тул шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Түүний хэргийг Нийслэлийн шүүх өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд шүүх байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх шалтгаанаар мөн хурлын товыг хойшлуулж байсан юм.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top