Улаанбаатарт 23-24 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 18

Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. 23-24 градус дулаан байна. Салхи баруун  өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 27-32 градус, говийн нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top