Өрнийн зурхай

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 18
Лхагва, 2012 оны 7-р сарын 18

Хонь
(3/21-4/19)

7 сарын 18. Бусадтай хамтран ажиллах өдөр. Гэхдээ зарим зүйлийг хэтрүүлэхээс сэрэмжил. Эс тэгвэл энэ нь ирээдүйд санхүүгийн болон хувийн асуудал үүсгэхээс гадна таны харилцаанд сөргөөр нөлөөлөх болно. Танд хийж амжаагүй ажлуудаа дуусгах боломж гарч ирэх бөгөөд таны бүтээлч чадвар маш их байна. Эдгээр ажил танд төсөөлж ч байгаагүй их ашиг өгөх болно. Энэ бүхэн таны амьдралд маш их өөрчлөлт оруулах бөгөөд дуусгаагүй бизнесийн ажлаа хүртэл дуусгах болно. Та өнөөдөр хийж буй ажлаа дуусгаж, зарим эргэлзэж байсан асуудлуудаа цэгцэлж шийдвэр гаргах болно.


Лхагва, 2012 оны 7-р сарын 18

Хилэнц
(10/23-11/21)

7 сарын 18. Өөрчлөлт шнэчлэлт, залуужуулах өдөр. Сайхан нөхцөл байдал бүрэлдэж үүний үр дүнд санхүүгийн байдал сайжрах болно. Энэ нь хувийн болон ажлын асуудлыг шийдвэрлэх эцсийн шийдвэр гаргах зэрэгт хамгийн зохистой өдөр болно. Ихэнх хилэнцийнхэний сэтгэл нь хайр энэрлээр дүүрэн байх болно. Боломжийн ажлын саналаас татгалзах хэрэггүй. Энэ нь таны амьдралд үлэмж өөрчлөлт авчирч болзошгүй.


Лхагва, 2012 оны 7-р сарын 18 

Нум
(11/22-12/21)

7 сарын 18. Завшаантай өдөр. Бизнес ба ажил мэргэжлийн тал дээр дэвшилтэт үе байх тул ажилчдад хүрэх дэмжлэг, зөвлөгөө өгч чадах хүмүүстэй холбоо барьж, тууштай хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Бодит биш олон сонголтой учирна. Хэт их удаан шаардагдах ажлаа хойш тавьж амарч оронд нь бүтээлч сэтгэлгээ шаардах үр бүтээлтэй ажилд анхаарлаа хандуул. Ажил ба хичээлээс болоод гэртээ байж чадахгүйд хүрлээ ч үдээс хойшоос эхлээд таны үүрэндээ шургалах хүсэл нэмэгдэж, ямар нэг аргаар боломж гаргаж оромж руугаа гүйх болно.


Лхагва, 2012 оны 7-р сарын 18

Хамтатгах
(5/21-6/21)

7 сарын 18. Өнөөдөр ч мөн бүтээлч байдлаа илэрхийлэх авъяас тань үргэлжилсээр байна. Олон нийтийн өмнө ярьдаг эсвэл хүүрнэл зохиол бичих авъяастай ихрүүд уншигч, үзэгчиддээ зориулж маш сонирхолтой, сэтгэл татсан зүйлийг хийж өгнө. Ихэнх ихрүүд оройг гэртээ өнгөрүүлэхийг илүү үзнэ. Ирж буй амралтын өдрүүдээрээ өөртэйгөө холбоотой төлөвлөгөө зохиож мөн гэр бүлтэйгээ илүү дотносох үйл ажиллагаанд оролц.


Лхагва, 2012 оны 7-р сарын 18

Матар
(12/22-1/19)

7 сарын 18. Өнөөдөр хувийн ажил хэргээ хөөцөлдөх, эрүүл мэндээ бэхжүүлэхэд ээлтэй. Гэр орондоо томоохон өөрчлөлт хийх магадлалтай. Хөршүүдтэйгээ харьцаа муудаж магадгүй. Ганц бие матрууд сонирхолтой хүнтэй танилцана. Гэвч энэ харьцаа удаан үргэлжлэхгүй.


Лхагва, 2012 оны 7-р сарын 18 

Хумх
(1/20-2/18)

7 сарын 18. Сайхан өдөр. Ажил мэргэжлээ дээшлүүлэх сайхан боломж олдоно. Худалдааны үйл ажиллагаа эрсдэлтэй. Өдрийн ихэнхийг зохион байгуулалтын ажилд зориулна. Харилцаа холбоогоо сайжруулах, материаллаг баазаа дээшлүүлэх гэх мэт. Хялбараар мөнгө олох сонирхолд бүү авт. Өнөөдөр таны ажил хэрэгт хүчтэй нөлөөлөх ямар нэгэн зүйл болно. Хамаатан садан дарга удирдагчийнхаа дунд үл ойлголцол гарахаас сэргийл. Магадгүй та хайрынхаа эзэн болох хүнтэй уулзах бололтой. Хайрын тэнгэр танд энэрэнгүй хандаж байна.


Лхагва, 2012 оны 7-р сарын 18 

Охин
(8/23-9/22)

7 сарын 18. Хэрэв та хос хоёрын нэг бол хайртыгаа баярлуулах ямар нэгэн өвөрмөц зүйл бэлдвэл хайрын холбоог чинь бэхжүүлэх болно. Өнөө оройны романтик уулзалт ганц бие охиныхоныг догдлуулах болно. Ямар нэг онцгой, таны цаашдын үйл хөдөлгөө хийх чадварыг хязгаарлах болно. Ялангуяа та ирж байгаа улирлын загварын чиг хандлагаас хоцрохгүйг хүсч байгаа бол.


Лхагва, 2012 оны 7-р сарын 18 

Загас
(2/19-3/20)

7 сарын 18. Ирээдүйн амжилтанд тань чухал хэн нэгэнтэй тааралдах учир сэтгэгдэл төрүүлэхээр хувцаслах хэрэгтэй. Нийгмийн үйл хэрэгт сайн оролцож, уулзалт хуралдаанд явах хэрэгтэй гэдгийг санаж яв. Сайн найзад тань таны тусламж хэрэгтэй болно. Боломжийг бүрийг бүү алд. Өөрийн боломж бололцоогоороо сайн дураараа ажилд элс. Маш том алдартан, суут хүмүүс энэ янзаар ажлаа эхэлж байсан.


Лхагва, 2012 оны 7-р сарын 18 

Мэлхий
(6/22-7/22)

7 сарын 18. Сайн найзууд, хөнгөн яриа хөөрөө яриа мэлхийнхэнийг найм дахь тэнгэрт аваачна. Хэрвээ та ямар нэгэн хайрын захиа бичмээр санагдвал яг одоо суугаад бичээрэй. Таны хайрт энэ талаар юу гэж бодох бол хэмээн санаа зовох хэрэггүй, учир нь тэр ч мөн адил сэтгэгдэлтэй байна. Хамт олноороо ажиллах нь үр бүтээлтэй. Хэрвээ та спорт, урлагийн клубтэй нэгдэхийг хүсвэл одоо яг цагаа олжээ. Нийгмийн ямар нэгэн асуудалтай хүмүүс ч өөрсөдтэйгээ адил хүнтэй учран зовлонгоо хуваалцана. Хайр, шохоорхол энэ өдрийн зурхайд тусгагдсан байна. Таны дайснууд гэнэт найз нөхөд болж магадгүй.


Лхагва, 2012 оны 7-р сарын 18 

Үхэр
(4/20-5/20)

7 сарын 18. Өгөөмөр өдөр. Та өнөөдөр маш завгүй байх хэдий ч зарим нэг өөрчлөлтийг хурдан хийх хэрэгтэй. Тооцоотой байж, зөн билэг, бүтээлч чадвараа ашигла. Таны шинэ санаачлага амжилттай болж, шинэ бизнесийн төлөвлөгөө гаргахад нөлөөлөх болно. Таныг дэмжиж буй хүмүүстэй ярилцаж, шийдвэртэй алхам хий. Хувьцаанд хөрөнгө оруулалт хийхийн тулд зээл тавих нь ашигтай байж болох ч төсөөлж байснаас чинь илүү өндөр хүүтэй байж болно. Тиймээс бодит төлөвлөгөө гарга. Магадгүй таны хөрөнгө оруулсан хувьцааны үнийн хэт хэлбэлзэл бусдын мөнгөөр аз туршсан хэрэг болж болох юм. Өөрийн хийж буй зүйлдээ бүрэн төгс итгэлтэй байхыг зөвлөж байна.


Лхагва, 2012 оны 7-р сарын 18

Жинлүүр
(9/23-10/22)

7 сарын 18. Таны одоогийн хайрын тань дүгнэлт таныг дарамтан доор байлгана.Хэн нэгэн тантай нэгдэн ажиллах үедээ танд олон шаардлага тавина. Хэрвээ та зээл авахыг хүсч байгаа бол өмнө нь зээл авч байсан хүнээсээ өөр хүн дээр очоорой. Гэвч өртэй байх нь асуудалтай байх санаа зоволтын хамгийн том шалтгаан болдог гэдгийг бүү мартаарай. Хувийн эд зүйл тань алга болж болзошгүй. Тэвчээр болон анхааралтай чанар энэ өдөр ихээр шаардагдана.


Лхагва, 2012 оны 7-р сарын 18 

Арслан
(7/23-8/22)

7 сарын 18. Энэ өдөр сар нар танд нэг их нөлөөлөл үзүүлэхгүй. Арслангууд хандив, хүмүүнлэгийн ажилд оролцохдоо түрийвчиндээ үлдэх мөнгөө бас харах хэрэгтэй. Хэрвээ гэрийн тань төсөв хүрэлцэхгүй байгаа бол хандиваа болон мөнгө зээлүүлэлтээ багасгах хэрэгтэй. Олон үндэстэний хоолтой ресторанд гэр бүлээрээ хооллож байхдаа хөгжилтэй халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top