Налайх дүүргийн зургадугаар хороо Тэрэлжийн гүүрний урд талын далан руу микроавтобус унаж, осол гарчээ. УБЕ 65-32 дугаарын “Хьюндей Грейс” маркийн микроавтобус онхолдсоны улмаас зорчиж явсан 15 хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан байна. Өнөөдрийн байдлаар бэртэж, гэмтсэн найман хүн, нэг хүүхдийг Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд осол гарах үед азаар Онцгой байдлын газрын аврагчид тухайн газарт эрлийн ажлаар явж байгаад таарсан учраас аврах ажиллагааг шуурхай явуулжээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )