Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг амьд хөгжмийн “Coke’n beat-2012” наадмын төгсгөлийн тоглолт өнгөрсөн долоо хоногт “River beach”-д амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү наадмын шилдэг хамтлагаар “UFO” тодорч иж бүрэн хөгжмийн зэмсгээр шагнуулсан бөгөөд ирэх 11 дүгээр сард Сингапурт болох “Asian Beat” наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн эзэд боллоо. Мөн энэ наадмыг “MCS Coca Cola” компани, “Боловсрол суваг телевиз”, “Yamaha”, “Yamaha total music” хамтран зохион байгуулсан юм. Түүнчлэн “Coke’n beat-2012” наадмыг зохион байгуулагчид Монголд “Asian Beat” фестивалыг зохион байгуулах саналаа “Yamaha”-д уламжилсан ажээ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )