62 дахь удаагийн Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцож байгаа Хүсэлбаатарын Баярмаа өнөөдөр өглөө ӨМӨЗO-ны Ордос хотыг зорилоо. Энэ жил нийт 122 орны үзэсгэлэнт бүсгүйчүүд нэг сарын турш хамтдаа амьдарч, үйл ажиллагаа, шалгаруулалтуудад оролцсоноор наймдугаар сарын 18-ний үдэш титмийн эзнээ тодруулах юм. UBS телевиз 7 дахь жилдээ Тив дэлхийг доргиосон Тэнгэрлэг гоо бүсгүйгээр аль орны мисс тодрохыг үзэгчдэд шууд дамжуулан хүргэх юм байна.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )