Хүний үсний тоог судлаачид дунджаар 125 мянган ширхэг үс байдаг хэмээн үздэг. Үүнээс гадна эрэгтэй хүний толгойд 80-100 мянга, эмэгтэй хүнд 150 мянга орчим үс байдаг аж. Тэр ч байтугай халзан хүний толгойд ч дунджаар 88 мянга ширхэг үс байдгийг судалсан байх юм. Хүний үс бат бөх байдлаараа тугалга, цайр, хөнгөн цагаанаас илүү бөгөөд 0.05 мм хөндлөн огтлолтой 10 ширхэг үс 1.2кг ачааг даах чадвартай гэнэ. Мөн хайртай хүнээ болон найзуудаа үсээр нь тодорхойлж болдог байна.
Нарийн ширхэгтэй буржгар үстэй бол: Ийм үстэй бүсгүйчүүд зөрүүд зантай, өөрийнхөө санаснаар зүтгэдэг, бусдын үгийг хүлээж авах маш дургүй нэгэн гэнэ. Гэхдээ тэд хэл амаа ололцохдоо сайн гэдгийг мартаж үл болно.
Намирсан үстэй бол: Та ийм үстэй бүсгүйтэй учирсан бол бурханд баярлаж явах хэрэгтэй. Яагаад гэвэл ийм бүсгүйчүүд ихэвчлэн сайхан сэтгэлтэй, маш хянамгай, халамжтай нэгэн.
Зөөлөн шингэн үстэй бол: Шударга зантай, хэнээс ч айхгүй хэлэх гэснээ хэлчихдэг сайн талтай гэнэ. Заримдаа их чалчдаг нь бусдад тийм ч таатай санагддаггүй.
Зөөлөн өтгөн үстэй бол: Хэдийгээр зөөлөн боловч тайрахад өрвийн босдог бол түргэн, ууртай хүн юм. Түүний ажил амьдрал бүтэмжтэй байдаг ч таны санаанд тэр бүр хүрдэггүйдээ зовж явдаг ажээ.
Ширүүн үстэй бол: Хурц, түргэн зантай, яг л хуй салхи шиг салхилж түйвээж байгаад л аяндаа намжиж амархан буулт хийдэг бүсгүй гэнэ шүү.
Ширүүн бүдүүн ширхэгтэй үстэй бол: Хурц, дайчин шинжтэй. Ийм үстэй бүсгүйчүүд хүнд шаардлага тавих их дуртай. Шаардлага нь ч ихэнхдээ зөв байдаг. Гэхдээ түүний санаанд нийцэх юм их ховор байдаг юм байна.

Сэтгэгдэл ( 0 )