Манай улс тамхидалтаараа дэлхийд тэргүүлэх арван орны нэг болжээ. Иймд дэлхийн хэмжээнд тамхины хэрэглээг бууруулахад чиглэсэн “MPOWER” бодлого ч манай улсад хэрэгжиж эхлээд байна. Энэ бодлого нь тамхины хэрэглээг бууруулахад чиглэсэн хяна, хамгаал, санал болго, анхааруул, хэрэгжүүл, нэмэгдүүл гэсэн гэсэн зургаан чиглэлтэй бөгөөд олон улс оронд энэ бодлого хэрэгжээд 80-90 хувьтай явж байгаа ажээ. Одоогоор манай улс энэ бодлогын хүрээнд тамхины хэрэглээнд хяналт тавьж, хүмүүсийг тамхины утаанд өртөхөөс хамгаалах бодлогоос эхлээд байна. Тухайлбал, Хангарьд ордон, Чингис хаан болон Улаанбаатар зочид буудал зэрэг газар 100 хувь тамхигүй орчин бүрдүүлээд байгаа юм.
Өдгөө манай улсын насанд хүрэгчдийн 47 хувь, насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 65 хувь, өсвөр үеийн хүүхэд залуучуудын 28 хувь нь тамхи татдаг гэсэн судалгааны дүн гарчээ. Сүүлийн үед эмэгтэйчүүд илүүтэй тамхинд ороод байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )