”Тринозавор Батаар” хоёр болоод эргэж ирнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 19

Н.Энхбаярын шуугианаас дутахааргүй шуугиан тариад байсан алдарт эрин галавын "Тринозавор Батаар"-ын хэрэг нэг юм манай талд шийдэгдэж тун удахгүй эх нутагтаа эргэн ирнэ.

Дуудлага худалдаанд оруулах гэж байхад нь олж илрүүлэн улмаар удахгүй эх оронд нь ирүүлэх гэж буй "Тринозавор Батаар" үлэг гүрвэлийн араг ястай холбоотой хэргийг өмгөөлж буй АНУ-ын иргэн өмгөөлөгч Роберт Пэйнтер өөрийн хамтрагч Ларри Юьрс, Адам Кейг нарын хамт Монголд ирээд байна.

Тэд сая сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэдний мэдээлснээр "Тринозавор Батаар"-ын араг яс нэг, хоёр сарын дараа гэхэд эх орондоо ирэх аж. Монгол Улсын Ерөнхийлөгч идэвх зүтгэл гарган шуурхай ажиллаж эх орныхоо үнэт олдворыг буцаан авч чадаж байгааг ноён Роберт Пэйнтер том амжилт хэмээн үнэлж байлаа.

"Тринозавор Батаар"-ыг АНУ-ын иргэн Эрик Прокопи гэгч Их Британиас АНУ-руу “Гүрвэлийн яс” гэсэн шошготойгоор оруулж байжээ. Араг ясыг 1920-иод онд ч юм уу, түүнээс хойш Японоор дамжуулан Их Британид хүргэсэн бололтойг өмгөөлөгч хэлсэн юм. Ямар ч гэсэн Эрик Прокопи гэгч нь нэг бус удаагийн үйлдлээр иймэрхүү хэрэг үйлдэж, мөн нэг бус удаа дуудлага худлалдаанд оруулах гэж байсан хууль бус эд зүйлсээ хураалгаж байжээ.

Саяхан, сүүлийн нэг сарын хугацаанд мөн л Монголоос гаралтай өөр нэг үлэг гүрвэлийн ясыг АНУ-ын Калифорнид худалдах гэж байсныг илрүүлэн хураасан байна. Ингэхээр "Тринозавор Батаар"  бүр хоёр болоод эх орондоо ирэх бололтой. Дашрамд дуулгахад манай Монголоос олдсон үлэг гүрвэлийн ясыг ямарч палентологичид шууд танигддаг гэж өмгөөлөгч Пэйнтер дурьдлаа. Энэмэтчилэн хууль бусаар хил даван гадагшаа зарагдсан үлэг гүрвэлийн яс олон байж болзошгүйг тэд дахин дахин сануулсан юм. 

Дэлхийд үлэг гүрвэлийг нэршлээр нь Америк болон бусад орноос олдсон үлэг гүрвэлийн ясыг "Тринозавор" гэдэг бол харин Монголоос олдсоныг нь "Тарбазавор Батаар" гэдэг аж.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top