Баянзүрх дүүрэгт хогны 28 машин нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 19

БЗД-ийн ЗДТГ өнөөдөр 28 хороондоо тус бүр нэг хогийн машин гардууллаа. Дүүргийн засаг дарга Б.Батзоригийн санаачилгаар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ийнхүү хороо бүрт хогны машин нэмэгдэж байгаа аж. Машинуудыг Солонгос улсын Хюндэй корпорацид үйлдвэрлэсэн бөгөөд 3.5-8 тонны даацтай, түлшний зарцуулалт бага, богино зайд маневр хийдэг зэрэг давуу талтай. Битүү дээвэртэй 10, гаднаа тэвштэй 12, өөрөө буулгадаг бункертэй 6 машин, 24 бункерыг дүүргийн Нийтлэг үйлчилгээний газарт хүлээлгэн өгөв. Ийнхүү дүүрэгт хогны машин нэмэгдсэнээр 80 орчим ажлын байр нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, нэг машинд жолооч, 2 ачигч ажиллах юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top