Эрүүл мэндийн даатгалд хамрагсдын тоо өсчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 19

Нийгмийн даатгалын санд энэ оны эхний хагас жилийн байдлаар 353.9 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 121.1 хувиар биелүүлээд байгаа тухай НДЕГ-аас мэдээллээ. Энэхүү шимтгэлийн орлогыг 27.1 мянган аж ахуйн нэгж байгууллага, 613.2 мянган даатгуулагч хамрагдан бүрдүүлсэн аж.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал, нийгмийн даатгалд шимтгэл төлөгч ажил олгогчийн тоо 3.8 мянган аж ахуйн нэгжээр, даатгуулагчдын тоо 43.2 мянган хүнээр нэмэгджээ. Харин нийгмийн даатгалд хамрагдсан сайн дурын даатгуулагчдын тоо 19.1 мянгаар өсч, 72.5 мянгад хүрчээ.

Эхний хагас жилийн хугацаанд нийгмийн даатгалд шинээр 2.6 мянган ажил олгогч, 11.6 мянган даатгуулагч хамрагдсан байна. Мөн Улсын төсвөөс 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэд болон цэргийнхний тэтгэвэрт зориулж 123.8 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын санд шилжүүлжээ. Эрүүл мэндийн даатгалд хамрагсдын тоо өмнөх оны мөн үеэс 75.3 мянган хүнээр нэмэгдсэн. Энэ нь манай улсын хүн амын 60 орчим хувь нь буюу 1.6 сая хүн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан гэсэн үзүүлэлт юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top