“Хоггүй дүүрэг” болох зорилт тавьсан Баянзүрх дүүрэг хогийн цэгтэй болж байгаа аж.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Цагаан давааны хогийн цэгийг туршилтын хугацаагаар ажиллуулж эхэлжээ. Өмнө нь дүүргээс 40 километр хол зайд байрлах Улаан чулуутын хогийн цэг рүү тээвэрлэдэг байв. Харин одоо Цагаан давааны хогийн цэг рүү тээвэрлэх болжээ.
Уг хогийн цэг ашиглалтад орсноор хороодын хогийг өдөрт гурван удаа зөөвөрлөх боломж бүрдэж байгааг албаны хүмүүс онцолж байгаа. Цагаан давааны хогийн цэгт хог ангилан ялгах үйлдвэр байгуулж, хогийн менежментийг шинэ шатанд гаргах ажил Баянзүрх дүүргээс эхэлж байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )