"Миний хоолойнд уянгын дуу илүү зохидог" хэмээн ярьдаг дуучин A Cool буюу Анхбаяр анхны бие даасан цомгоо “Зөөлөн хайр” хэмээн нэрлэж Герман улсад хэвлүүлэхээр болжээ. Түүний цомогт залуусын дунд аль хэдийн хит болсон “Зөөлөн хайр”, “Аниргүй итгэл”, “Энхрий” гэсэн уянгын дуунууд нь багтсанаас гадна R&B, транс чиглэлийн дуунууд ч багтсан гэнэ. Мөн шинэ цомогтой зэрэгцээд анхны бие даасан тоглолтоо 9-р сард UB паласын Open air-т хийхээр төлөвлөөд буй. Сонирхуулахад түүний анхны цомогт чадварлаг хөгжмийн зохиолч, яруу найрагч нар ажиллажээ.

Сэтгэгдэл ( 0 )