Үс унах нь их олон шалтгаантай байдаг. Хүний биеийг онцлогоос хамаараад өвчин, буруу арчилгаа, эмийн зохисгүй хэрэглээ зэргээс үүдсэн байж болно. Тиймээс та үс унахыг тоолгүй орхиж болохгүй бөгөөд байнга анхаарал тавьж байх хэрэгтэй.
1. Бие махбодын гормоны өөрчлөлттэй холбоотойгоор үс унаж болно. Бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт эрчимжсэн буюу буурсан тохиолдолд үс унаж болно. Ийм үеийн үс уналт нь бамбай булчирхайг эмчилсэн тохиолдолд хэвийн ургаж эхэлнэ. Төрөл бүрийн шалтгааны улмаас эр, эм бэлгийн гормон /androgens and estrogens/-ы тэнцвэр алдагдсан тохиолдолд ч мөн үс ихээр унах нь ажиглагддаг. Энэ тохиолдолд гормоны тэнцвэрийг эмчлэн хэвийн байдалд оруулснаар үс уналт зогсоно.
2. Хүүхэд төрүүлснээс дунджаар 3 орчим сарын дараагаар эмэгтэйчүүдэд үс ихээр унах нь бий. Энэ нь мөн гормоны өөрчлөлттэй холбоотой юм. Жирэмсний хугацаанд эмэгтэй хүний үс идэвхтэй ургалтын байдалд шилждэг. Харин хүүхэд төрүүлсний дараа буцаад хэвийн байдалдаа орно. Ийм үед ямар нэг эмчилгээ хийлгэх шаардлагагүй.
3. Хэрэв таны үс гэнэт их хэмжээгээр унаж эхэлбэл ууж буй эмээ уухаа болиод үзээрэй. Жишээ нь цус шингэлэх зарим эм, хавдрын хими эмчилгээний, жирэмснээс хамгаалах эм болон зарим тохиолдолд хэт өндөр тунгаар А витамин хэрэглэх нь үс уналтанд хүргэж болох юм. Эмнээс үүдсэн үс уналт гэдэг нь тогтоогдвол эмчтэй зөвлөж өөр эмийг орлуулж хэрэглээрэй.
4. Мөн зарим төрлийн үрэвсэлт халдварууд үс уналтыг үүсгэдэг. Жишээлбэл хуйхны мөөгөнцрийн халдвар нь хүүхдийн үсийг ихээр унахад хүргэж болдог. Ийм үед мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийлгэснээр хэвийн байдалдаа орно.
5. Хэрэв та үсээ байнга хэтэрхий чангалж боодог бол энэ нь үс уналт, аажимдаа үс халзралт үүсгэж болдог. Сорвижилт үүсэхээс нь өмнө үсээ султган боож заншвал эргэж ургах болно. Харин сорвижилт үүссэн тохиолдолд ургахгүй.
6. Шампуниа буруу сонгосноос. Усанд орж дуусаад, үснийхээ усыг шавхрах тоолонд их хэмжээний үс унаад байвал энэ нь таны хэрэглэж буй шампунь тохирохгүй байгаагийн шинж юм. Тиймээс та шампунь болон үс арчилгааны бүтээгдэхүүнээ солиод үзээрэй.
7. Үс унах нь мөн бие дэх чихрийн шижин зэрэг суурь өвчний эрт үеийн шинж тэмдэг байж болох юм. Тиймээс дээрх аргуудыг хэрэглээд ч үр дүнд хүрэхгүй байвал эмчид очиж шинжлүүлсэн нь зүйтэй.
Гэрийн нөхцөлд үсээ арчлах энгийн арга
Зарим хүмүүс малгай өмсөх дургүй хэрнээ үсээ арчлахаа мэддэггүй. Тэгвэл үсээ энгийн аргаар өөрөөр хэлбэл гэрийн нөхцөлд сайхан болгох боломж байна. Та маш хялбар аргаар үсний маск бэлтгэж болно. Хуурайшин гандаж, өнгөө алдсан үсэнд тохирох хамгийн гайхалтай маск.
1. Гадил болон авгадын маск
Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арааны шүлс асгаруулам янзын амттай харин та идэж огт болохгүй шүү. Учир нь бид үсний маскаа бэлтгэх гэж байна.
Орц:
• Нэг гадил жимс
• Нэг өндөг
• ½ аяга авгад жимс
• Хоёр халбага зөгийн бал
• 3 халбага цөцгийтэй сүү
• 3 халбага оливын тос
Заавар:
1. Гадилаа нухаж өндөг болон авгад жимсээ аяганд хий
2. Нэмж үлдсэн хольцоо хийгээд хутга
3. Үснийхээ угаас авахуулаад үзүүр хүртэл нь жигд түрх
4. 30 минут болсны дараа чийгшүүлэгчтэй шампуниар угаа
5. Хэрвээ таны үс урт бол хольцоо хоёр дахин нэмэх хэрэгтэй
6. Сард хоёр удаа үсэндээ тус маскийг тавибал үс чин эрүүл өнгөлөг, гялалзсан болох болно
2.Тарагтай үсний маск: Үс чинь хуурайшаад орооцолдоод байгаа бол чийгшүүл. Тиймээс таньд чийгшүүлэгч маш амархан хийж болдог маск танилцуулъя.
Орц:
• Нэг өндөг
• Жирийн төрөлхийн тарга
• ¼ аяга майонез
Заавар:
1. Саванд өндгөө хагалж хөөсөртөл нь хутга
2. Тараг болон майонезоо хийгээд холь
3. Чийгтэй үсэндээ түрхээд массаж хий
4. Хуванцар малгай эсвэл алчуураар ороо
5. 30 минут болоод шампуниар угаа
6. Үсээ хүйтэн усаар зайл
7. Сард нэг удаа уг маскийг тавьж байгаарай

Сэтгэгдэл ( 0 )