Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 20

-Өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд эрүүгийн нэг, Чингэлтэй дүүргийн шүүхэд эрүүгийн дөрөв, захиргааны зургаан хэргийг хэлэлцэнэ

-“Сайхан хотод сайхан амьдаръя” залуусын хөдөлгөөн өнөөдөр гудамжинд наасан плакат болон хог хаягдлыг цэвэрлэнэ. Цэвэрлэгээг Тусгаар тогтнолын талбайгаас эхэлнэ

-09.30 цагт “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадамд оролцох Монголын багийн дөрөв дэх хэсэг усан спортын тамирчдыг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар үднэ

-Өнөөдөр ОХУ-ын Агын буриадад "Алтаргана" буриад үндэстний наадам эхэлж байна. Уг наадамд манай улсаас 600 гаруй буриад үндэстэн оролцож байна

-11.00 цагт МАН-ын залуу гишүүд MN мэдээллийн төвд  хэвлэлийн бага хурал хийнэ

-11.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж Улсын Их Хурлын даргыг сонгож, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилно

-11.00 цагт Зоос банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаж буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүн хэлэлцэнэ

-Өнөөдөр 15 цагаас Төрийн ордны хуралдааны Г танхимд УИХ- д бие даан сонгогдсон  гишүүд - Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар   хэвлэлийн бага хурал хийнэ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top