Өнөөдөр “Алтаргана” наадам эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 20

Өнөөдөр Алтаргана-2012 буриад үндэстний уламжлалт наадам ОХУ-ын Агын буриадад эхэлнэ. Тус наадам 22-нд өндөрлөх юм.

Наадам анх Хэнтий аймагт Буриад дууны уралдаанаар эхэлж байсан бол өдгөө буриад үндэстний томоохон наадам болсон байна.  Наадмыг 1994 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулах болсон бөгөөд 2002 онд анх удаа хил дамнан Агын Буриадад болж байсан түүхтэй юм.

Энэ удаагийн "Алтаргана" наадамд Монголоос 600 гаруй буриад ястан оролцож байгаа.

Тус наадмыг БСШУЯ, Орос-Монголын нийгэмлэг, "Монголын Буриадын сан" зэрэг байгууллага хамтран зохион байгуулдаг бөгөөд нийт 21 номинациар шилдгээ тодруулна

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top