Өнөөдөр 11.00 цагт Зоос банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаж байгаа тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүн хэлэлцэнэ.
Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарыг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа.
Шүүх хурал энэ сарын 3-нд болох байсан ч улсын яллагч Ц.Насанбатыг сольсон үндэслэлээр хойшилж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )