Өнөөдрөөс “Сансар”-ын тунелийн замыг хаана

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 20

 

Өнөөдрөөс эхлэн “Сансар”-ын тунелийн зүүн уулзварын замыг хаалаа. Энэ уулзварыг есдүгээр сарын 01-нийг хүртэл хааж, нүхэн гарц хийхээр болжээ. Тодруулбал Зүүн дөрвөн замаас хойш Сансарын шатахуун түгээх станц хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм. Харин есдүгээр сарын 01-нд автозамын зорчих хэсгийг нээж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн явуулах бөгөөд нүхэн гарцны дотоод засал, гаднах фасадны ажлыг аравдугаар сарын 31 хүртэл гүйцэтгэх аж.

Нүхэн гарц нь дөрвөн тал руугаа гарах гарцтай байх юм. Энэхүү ажлыг нэг тэрбум 321 сая төгрөгөөр хийх юм.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top