Зам засварын ажил явагдаж байгаатай холбогдуулан энэ жил нэлээд хэдэн газарт нүхэн гарц хийхээр төлөвлөжээ. Зарим газруудад нүхэн гарц хийх ажил эхлээд байгаа. Харин өнөөдрөөс “Сансар”-ын тунелийн нүхэн гарц хийх ажлыг эхлүүлээд байна. Мөн “Ард” кино театрын өмнө, Их дэлгүүрийн урд, X хороолол, Хайлаастын замд нүхэн гарц хийхээр төлөвлөөд байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд нийт 144 км замын засвар, шинэчлэлийн ажил хийх ёстой бөгөөд одоогийн байдлаар нийт 25 мянган ам метр замд нөхөөс хийн өргөтгөж, урсгал засвар хийжээ. Энэ жил хийгдэх ёстой зам засварын ажил 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )