Монголын хошин урлаг үүсч хөгжөөд нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Хошин урлагийхан дундаа “Х түц” хамтлагийнхан хамгийн мундаг гэхэд маргах хүн байхгүй байх. Тус хамтлагийн залуухан жүжигчин Т.Бархүү, Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг нар саяхан үрийн зулайгаа үнэрлэсэн билээ. Хэдийгээр тэд хамт амьдраад арваад жил болсон ч одоог хүртэл албан ёсоор хуримаа хийгээгүй байсан юм. Харин жүжигчин хосууд маань ирэх намрын аравдугаар сард гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, ойр дотныхоо хүрээнд даруухан хурим хийхээр болжээ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )