Дэлгэцийн “Паприка” бүтээлийг задгай талбайд үзүүлэх гэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 20

“Алтан хальс” холбооноос жил бүр сонгодог болон арт хаус чиглэлийн бүтээлүүдийг олны хүртээл болгох зорилгоор Dreamers Day өдөрлөгийг зохион байгуулдаг. Тэгвэл энэ сарын 26-нд тэд Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран Монголд анх удаа дэлгэцийн “Паприка” буюу “Чинжүү” бүтээлийг задгай талбайд үзүүлэх гэж байна. Уг бүтээлээр сэтгэл зүйч нар өвчтнийхөө зүүдийг үзэж эмчилгээ хийдэг машиныг зохион бүтээдэг ба тэр нь эргээд хор уршиг тарьж буй тухай үзүүлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top