Дэлхий нийтийн санааг зовоож буй усны хомсдол, байгаль орчны бохирдлын асуудал сүүлийн үед их яригдах болсон. Тэгвэл түүнээс үүдэх үр дагавруудаас урьдчилан сэргийлэх, сануулах, эх дэлхийгээ хайрлан энэрэх явдлыг хөхиүлэн дэмжих зорилгоор Блү Голд ХХК-аас санаачлан амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ усанд зориулж “Усны дуулал” дууг бүтээжээ.
“Усны дуулал”-ын хөгжмийг Ардын жүжигчин Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Шүлгийг УГЗ яруу найрагч Ш.Гүрбазар, Монголын Бясгал, Зурхай, Сүнс сэтгэл судлалын Академийн ерөнхийлөгч Б.Сарандаваа нар зохиожээ.
Уг уран бүтээлийг туурвихад Блү Голд ХХК-ний захирал Ч.Батболд, БОСА группын ерөнхийлөгч Ц.Батбаяр нар хамтран ажилласан юм.
Х.Даваанаа

Сэтгэгдэл ( 0 )