Хойд хөрш авто машины хар өнгийн шилнээс татгалзав

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 20

ОХУ-д замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотойгоор авто машины хар өнгийн бууралттай шилнээс татгалзлаа. Энэ сарын эхний өдрөөс хүчин төгөлдөр болсон журмаар машины доторх нь харагдахгүй хар шилтэй бол 15 ам.доллараар торгохоос гадна улсын бүртгэлийн дугаарыг нь хураах юм байна. Тээврийн хэрэгслийн салхины шилний гэрэл нэвтрүүлэх чадварыг өмнө нь 70-75 хувь гэж заасан бол одоо хэмжээг нь бууруулжээ. Жолооч болон зорчигчдын аюулгүй байдал, тав тух зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа ч хууль журмыг мөрдөхгүй гээд ч яах билээ. Замын цагдаа нар нэг “алхуулахгүй” шүгэлдэж, “түвэг” учруулж байгаа аж.

Х.Даваа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top