Өмнөд Солонгос 4D технологийн гайхамшгийг мэдэрч эхэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 20

Өмнөд Солонгосын “CJ group” компани 4D технологийг зохион бүтээжээ. Уг технологи нь киног үзээд зогсохгүй үнэрлэж биеэрээ мэдрэх боломжийг үзэгчдэд олгодог байна. Зохион бүтээгчдийн зүгээс уг технологийг 3D загварыг араасаа дагуулахгүй бүтээл болсон хэмээн мэдэгдсэн юм. Тус бүтээлийн хамгийн гол нууц нь суудалдаа байдаг аж. Кинотеатрын суудал нь иж бүрэн автомат төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд киноны үзэгдэл дээр юу гарна түүний мэдрэмжийг хүнд төрүүлэхэд зориулагджээ. Одоогоор тус кино театр нь зөвхөн Өмнөд солонгост л байгаа ба ойрын хугацаанд АНУ-д 4D кино театр байгуулахаар ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хаха(103.10.22.57) 2025 оны 03 сарын 13

шаагаад бгаарай

1  |  0
Top