АНУ-ын хүүхдийн эмч үзлэг үнэ төлбөргүй хийж, оношлоно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 21

Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн урилгаар АНУ-ын Делавэр мужийн Уилмингтон хотын хүүхдийн гэмтэл согог, мэс заслын эмч доктор Фримэн Миллер Монголд иржээ.

Тэрбээр долдугаар сарын 18-25-ны хооронд ГССҮТ-д ажиллах бөгөөд хүүхдийн тархины саажилтаас үүссэн согогийг эмчлэх мэс заслын эмчилгээний талаар хүүхдийн эмч нарт сургалт зохион байгуулж байгаа аж. Мөн дээрх хугацаанд тархины саажилттай хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзэж, оношлох юм байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top