Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч тухайн жилдээ дараах найман төрлийн тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхээр хангагдана. Үүнд:
-Хэвтэн эмчлэх тусламж, үйлчилгээ
-Амбулаторийн тусламж, үйлчилгээ
-Оношилгоо шинжилгээ
-Уламжлалт эмчилгээ
-Нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ /рашаан, сувиллын зардал/
-Өдрийн эмчилгээ
-Хөнгөвчлөх эмчилгээ
-Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт
Даатгал төлөгчид Эрүүл мэндийн даатгалын сангаас авах мөнгөн төгрөгийн хэмжээ
Нэг даатгуулагчийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлан улсын хэмжээнд хэрэгжүүлж буй. Тухайлбал, даатгуулагч дараах төрлийн үйлчилгээ авсан тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээг хүснэгтээр харуулжээ. Үүнд:
|
№ |
Тусламж, үйлчилгээний төрөл |
Зардлын хэмжээ төрөл/төг/ |
|
1 |
Хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ/115 бүлгийн 2500 оношийн хамааралтай бүлгээр |
108380-536060 |
|
2 |
Өдрийн эмчилгээ |
68385-134212 |
|
3 |
Амбулаторийн тусламж, үйлчилгээ |
9000-9720 |
|
4 |
Оношилгоо эмчилгээ |
30000 |
|
5 |
Уламжлалт эмчилгээ |
80000 |
|
6 |
Нөхөн сэргээх эмчилгээ |
50000-52290 |
|
7 |
Хөнгөвчлөх эмчилгээ |

Сэтгэгдэл ( 0 )